Алтанхуяг Норовын

Улс төрч, 1996-2000, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2020 оноос УИХ-ын гишүүн


АЛБАН ЁСНЫ НАМТАР
(УИХ-ын цахим сайт – parliament.mn)

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд
Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
1981 онд
Монгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1990 онд
МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
1990-1992 онд
Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
1992-1994 онд
“Энэ өдөр” ББХК-ийн захирал
1994-1996 онд
Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1996-2000 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998-1999 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
1999-2000 онд
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
1999-2000 онд
Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2000-2001 онд
Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
2001-2003 онд
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2006 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2006-2008 онд
Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
2008 онд
Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
2008-2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
2008-2014 онд
Ардчилсан намын дарга
2012-2014 онд
Монгол Улсын Ерөнхий сайд
2012-2016 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд
“Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
2017-2019 онд
Ерөнхийлөгчийн зөвлөх
2018 онд
“Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
2020 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос