Алтанхүү Бадарчийн

2020 оны 1-р сараас Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга


Овог: Бадарч

Нэр: Алтанхүү

Төрсөн газар, он: Улаанбаатар, 1973 он

Боловсрол: Дээд

Мэргэжил: Шалган нэвтрүүлэх албаны ажилтан орчуулагч, батлан хамгаалах, стратеги судлал, эрх зүйч

Цол: Хурандаа, Олон улсын эрх зүйн магистр

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1982-1992 онд Нийслэлийн 34 дүгээр ерөнхий боловсролын сургууль
  • 1992-1996 онд Цэргийн их сургуулийг шалган нэвтрүүлэх албаны ажилтан, орчуулагч
  • 1997-2001 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч
  • 2011-2013 онд Төрийн удирдлагын академийг төрийн удирдлага
  • 2017-2018 онд БНХАУ-ын Хятадын Ардын чөлөөлөх армийн Үндэсний батлан хамгаалахын академийг батлан хамгаалах, стратеги судлал мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1999 онд АНУ-д Батлан хамгаалахын хэлний институт, 2006 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын төв, 2008 онд БНСУ-ын Хууль зүйн төв, 2012 онд БН Турк улсын Энхийг сахиулах ажиллагааны төв, 2013 онд ХБНГУ-ын Жорж маршалын нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны төвд мэргэжил дээшлүүлсэн.
  • 2003-2005 онд Их Британы Гласгоугийн их сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1992-1996 онд Цэргийн их сургуульд сонсогч
  2. 1996-1997 онд Хилийн 0218 дугаар ангид баримт бичгийн шалгагч-  орчуулагч
  3. 1997-2003 Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх албаны хэлтэст чиглэлийн офицер, ахлах офицер
  4. 2006-2007 Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  5. 2007-2010 онд Хил хамгаалах ерөнхий газрынГадаад харилцааны хэлтсийн дарга, гэрээ эрх зүй, протоколын ахлах мэргэжилтэн
  6. 2010-2013 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтсийн дарга
  7. 2013-2015 онд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга
  8. 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  9. 2016-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга
  10. 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар тус тус ажиллаж байна.