Амарзаяа Намсрайн

2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн байсан


Амарзаяа Н.

Өмнөговь аймгийн уугуул Намсрайн Амарзаяа 2016 онд парламентын гишүүн болохоосоо өмнө Улаанбаатарт ирж суралцсан хугацааг эс тооцвол аймагтаа ажиллаж амьдарчээ. Тэрбээр 1999-2002 онд аймгийн дунд сургуулиудад физик математикийн багш, 2002-2004 онд аймгийн Татварын хэлтэст нягтлан бодогч, 2004-2005 онд аймгийн ЗТТГ-т Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, 2009-2015 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, дарга, 2015-2016 онд “Бонсайт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Энэ завсарт 1998 онд МУИС-ийг физикч, физикийн багш, 2004 онд Засагт хан дээд сургуулийг нягтлан бодогч, 2006 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсчээ. Харин 2006-2009 онд ямар ажил эрхэлж байсныг нь тодорхойгүй байна. Тэрбээр дотоодын гурван дээд сургууль төгссөн ч нэг бус гадаад хэлийг эзэмшиж чадсан нь албан ёсны намтрын “Гадаад хэл” хэсэгт “Англи, Орос” гэж бичсэнээс харагдаж байна.


АЛБАН ЁСНЫ НАМТАР
(УИХ-ын цахим сайт – parliament.mn)

Төгссөн сургууль, мэргэжил, боловсрол, эрдмийн зэрэг цол
1998 Монгол Улсын Их Сургууль физикч, физикийн багш
2004 Засагт хан дээд сургууль нягтлан бодогч
2006 Удирдлагын академи төрийн удирдлагын менежер

Ажилласан байдал:
1999-2002 Төвийн 1, 3-р 10 жилд физик математикийн багш
2002-2004 Аймгийн татварын хэлтэс ТУБ, нягтлан бодогч
2004-2005 Аймгийн Засаг даргын Тамгын газарт санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
2009-2013 Аймгийн МАН-ын хорооны дэд дарга
2013-2015 Аймгийн намын хорооны дарга
2015-2016 “Бонсайт” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гадаад хэлний мэдлэг:
Англи, Орос

Шагнал:

Эх сурвалж: УИХ


СОНГУУЛЬТ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, ТӨЛӨӨЛӨЛ

 

 


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 


Бусад эх сурвалж

 


 

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s