Амарсайхан Сайнбуянгийн

2020 оноос УИХ-ын гишүүн, 2021 оноос Монгол Улсын шадар сайд 


Албан ёсны намтар

2021 оны 2-р сар

1973 онд Улаанбаатар хотод төрсөн.

47 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд “Оюуны-Ундраа” группийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан.

Эх сурвалж: parliament.mn


2020 оны 12-р сар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд
Эрдмийн оргил дунд сургууль
1996 онд
АНУ, Калифорни муж, Пресно хотын институт
2000 онд
АНУ, Соут Вест их сургууль, эрх зүйч, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1994 онд
Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төв, ажилтан
2000-2004 онд
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын ажилтан, атташе
2004-2007 онд
АНУ, “American Trade and Development” ХХК, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер
2007-2010 онд
“Оюуны ундраа” ХХК, гүйцэтгэх захирал
2010-2017 онд
“Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч
2016-2017 онд
Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга
2019 онд
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2019-2020 онд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2014 онд
Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Хятад
Эх сурвалж: parliament.mn

С.Амарсайхан улс төрийн замналаа 2012 онд эхэлж нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоход түүний намтрыг олон нийт төдийлөн анзаараагүй, харин 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга, 2019 оны эхээр нийслэлийн Засаг даргаар сонгогдонгуут зарим нэг зүйл анхаарал татаж эхэлсэн юм.  

Тухайлбал, түүний намтарт 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 онд Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуулийг тус тус төгссөн, тэгээд хууль, эрх зүйн магистр зэрэгтэй болсон гэжээ. Дээрх сургуулиудын тухай мэдээллийг хайж үзэхэд 1994-1996 онд суралцаж төгссөн нь Fresno City College, California (https://www.fresnocitycollege.edu/). 1996-1998 онд суралцаж төгссөн нь Utah Valley State College, Utah (https://www.uvu.edu), гэхдээ С.Амарсайханаас хойш буюу 2000-аад оны Utah Valley University болж статус нь дээшилжээ. 1998-2000 онд суралцаж төгссөн нь Los Angeles Southwest Community College (https://www.lasc.edu/) бол их сургууль биш ажээ. Үүнээс гадна Southwest University at El Paso, Texas гэж бас байдаг ч 1990-ээд онд Southwest Career College нэртэй байжээ. 

АНУ явахаасаа өмнө ямар нэгэн дээд сургуульд суралцаж бакалавр болсон тухай намтарт нь байхгүй, тэгсэн хэрнээ гурван коллежид хоёр хоёр жилийн зайтай элсэн орж суралцахдаа хэдийд нь бакалавр болж, хаана магистр хамгаалсан нь тодорхойгүйн улмаас эргэлзээ төрүүлж байгаа юм. АНУ-д эрх зүйн магистр цолыг коллежоор олгодоггүй гэдэг. Хэрвээ С.Амарсайхан зарим хэвлэл мэдээллийн таамаглаж буйгаар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бол энэ бүгдийг намтартаа ялгаж салгаад илүү тодорхой бичвэл элдэв асуулт үүсэхгүй юм. Тэр тусмаа магистрийн зэрэг хамгаалсан диплом, сэдвээ танилцуулахыг улс төрийн өрсөлдөгчид болон хэвлэл мэдээллийнхэн шаардах нь гарцаагүй. 

Тэгээд 2000 онд төгсөнгүүтээ БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташегаар томилогдсон нь тайлах ёстой бас нэг эргэлзээ юм.  

Гэтэл иймэрхүү эргэлзээг эртхэн тайлахын оронд 2019 онд нийслэлийн Засаг дарга болсныхоо дараа ulaanbaatar.mn сайтад шинэчлэн байршуулсан намтартаа “Калифорни мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест Их сургуулийг 2000 онд тус тус төгссөн” гэж бичээд дундаас нь Ютa мужийн коллежийг хасаад бүр будлиулсан байна. 

Мөн жилийн өмнөх намтартаа 2004-2007 онуудад Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежерээр ажилласан гэсэн бол 2020 онд бичсэн намтартаа 2005-2007 онд АНУ ын Американ Трейд & Девелопмент компанид хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер байсан гэжээ. Эхэлсэн оныг нэг жилээр хойшлуулснаас гадна “хөрөнгө оруулалт” гэж нэмсэн нь хашиж байсан ажил, албан тушаалаа бага зэрэг өргөсөн харагдаж байна.  

Американ Трейд & Девелопмент гэж ямар компани байдгийг хайж үзэхэд Хятадтай худалдаа арилжаа хийдэг American Trade And Development Inc бололтой. Хэрвээ тийм бол С.Амарсайхан Бээжин дэх Монголын ЭСЯ-нд 2000-2004 (эсвэл 2005) онд ажиллаж байгаад тэрхүү америкийн компанид ажилд оржээ.


Албан ёсны намтар

2020 оны 3-р сар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан

Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. 1981-1991 онд тус дүүрэгт бага, дунд сургуулиа дүүргэж улмаар АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест Их сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй.

Гадаад хэлний мэдлэг: Англи, Хятад, Орос

Ажлын туршлага:

1992-1994 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2005-2007 онд АНУ ын Американ Трейд & Девелопмент компанид хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2016 онд Оюуны Ундраа Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга, 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, Санхүү, Эдийн засгийн хорооны дарга, 2017 оноос НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга,
2019 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Улс төрийн сонгуульт ажил: 2012 оноос НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга.

Эдийн засаг, бизнесийн салбарын туршлага: Монголын Эдийн Засгийн Форум, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл, Үндэсний Стратегийн Хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн. 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, 2016 оноос Азийн Хүлэг Бодлогын Судалгааны Хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.

Судалдаг сэдэв: Евразийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн үйл явц, тэдгээрийн Монгол улсад үзүүлэх

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын цахим сайт – http://www.ulaanbaatar.mn


Албан ёсны намтар

2020 оны 2-р сар

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Төрсөн он сар өдөр: 1973.06.13

Төгссөн сургууль: 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Гавъяа шагнал: 2012 онд “Алтан гадас” одон

Сонгуульт ажил: 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр, 2017 оны 10 сараас 2019 оны 02 сар хүртэл НИТХ-ын даргаар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын цахим сайт – http://www.citycouncil.mn


Албан ёсны намтар

2009 оны 3-р сар

Төрсөн он сар өдөр : 1973.06.13

Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Гавъяа шагнал : 2012 онд “Алтан гадас” одон

Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын цахим сайт – http://www.citycouncil.mn

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s