Ариунзаяа Аюушийн

2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд


1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5.  1995 онд Улаанбаатар хотын Орос,   Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.  Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос Үндэсний Статистикийн хорооны дарга.


2019 оны 1-р сар

АЛБАН ЁСНЫ НАМТАР

1980 онд Улаанбаатар хотод төрсөн

2013 онд МАН-д элссэн.

Орос-монголын хамарсан 10 жилийн III дунд сургууль төгссөн.

ОХУ-д Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсгөсөн байна

Олон улсын эдийн засгийн мэргэжилтэй

“ХБНГУ-ын Ханноверийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны мастер, нийгэм судлал, түүхийн мастер мэргэжлээр тус тус суралцаж төгсгөсөн”

Германы социал-демократ намын дарга Шредерийн туслахаар ажиллаж байсан.

2005 оноос Монгол даатгал компанид хүний нөөцийн менежер, даатгалын ерөнхий менежер, даатгалын тэргүүлэх менежер, 2013 оноос МАН-ын газрын даргаар ажиллаж байсан.

2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан.


Албан ёсны намтар

(Үндэсний статистикийн хороо, http://www.nso.mn/page/39)

БОЛОВСРОЛ

Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль

ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль

ХБНГУ-ын Халле (Halle college) коллеж, герман хэлний судлал

ХБНГУ-ын Ханновэр (University of Hanover/ Gottfried Wilhelm Leibniz Universität Hannover) их сургуулийн нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухааны магистр зэрэг

Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежмент

АНУ-ын Жорж Таун (Georgetown University) их сургуулийн дэргэдэх Олон улсын Хуулийн институтийн “Олон улсын манлайлал, менежмент” болон “Олон улсын хэлцэл, хэлэлцээрийн зохицуулалт”-аар мэргэжил дээшлүүлсэн.

Англи, герман, орос хэлний мэдлэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2005-2013 онд Монгол Даатгал ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер

2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга;

2016 оны 7 сараас УИХ-аас Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны даргаар томилогдон ажиллаж байна.

А.Ариунзаяа нь үндсэн ажил үүргийн зэрэгцээ албан ёсны статистикийн олон улсын үйл ажиллагаанд статистикийн түншлэл, шинэчлэл, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдах зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байна. Тухайлбал:

НҮБ-ын статистикийн комиссын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дээд түвшний ажлын хэсгийн дарга

Америк, Ази, Номхон далайн үндэсний тооллого, статистикийн дарга нарын холбоо /ANCSDAAP/-ны 2018-2020 оны Ерөнхийлөгч

21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөлийн Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.