Баасандорж Барсүрэнгийн

2020 оны 7-р сараас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга


Албан ёсны намтар

МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байв.


1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж буй. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

– 2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх, 

– 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга, 

– 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 

– 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.

– Мөн 2020 оны 4 дүгээр сард Сонгуулийн ерөнхий хорооны Орон тооны бус гишүүнээр томилогдсон.