Хуульч, улс төрч, 2012-2016, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын гишүүд ямар шашинд итгэдэг талаар албан ёсоор зарладаггүй ч ихэнх нь уламжлалт буддын шашныг дагадаг гэж ойлгогддог. Харин Баян-Өлгий аймгаас сонгогдсон казах гишүүд лалын шашинтай нь мэдээж. Мөн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гишүүнийг христ итгэлт гэж зарим сэтгүүлч бичдэг ч ямар нэгэн нотолгоо байхгүй, тэрбээр 2000 оны эхээр уг шашны буяны байгууллага болох – “Дэлхийн зөн”-д ажиллаж байснаар нь тэгэж үзсэн бололтой. Харин христийн шашинтай гэдэг нь гэрэл зургаар баталгаажсан гишүүн бол МАХН-аас сонгогдсон Октябрийн Баасанхүү юм.
АЛБАН ЁСНЫ НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багш
1998-2011 онд “Дэлгэрэнгүй хууль” ТББ-ын тэргүүн
1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
2000-2010 онд “Advocates International” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2016 онд Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
ЦАХИМ ШУУДАН
baasankhuu@parliament.mn
ЦАХИМ ХУУДАС
http://baasankhuu.parliament.mn
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)