Баатарбилэг Ёндонпэрэнлэйн

Улс төрч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, МАН


Ё.Баатарбилэгийн намтарт “2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх” гэснийг тодруулахад сайд нь Т.Бадамжунай байжээ. Удалгүй Т.Бадамжунай сайд тэр үед Архангай аймагт очиж ИТХ-д олонхи болж байсан өөрийн намын гишүүдтэй уулзаж түүнийг танилцуулсны дараа аймгийн Засаг даргаар сонгогдож хоёр жил шахам ажилласан байна.


УИХ-ын чуулганы 2019 оны 1-р сарын 11-ны нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй маргалдах үеэрээ Ц.Нямдорж түүнийг шударга бусын хонгилд ороод гарсан гэж хэлжээ. Үүнийг тодруулахад, 2013 оны тавдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах тасгаас Ё.Баатарбилэгийг 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Цэнхэр суман дахь хууль бус алт олборлолтыг хайцаалж авлига авсан гэх үндэслэлээр албан тушаалын хэрэгт сэжигтнээр тооцон эхлээд 461-р ангид, дараа нь Зүүнхараагийн хорих ангид шилжүүлэн 30 хоног хорьсны эцэст ар гэрийнхний хүсэлтээр прокурорын шийдвэрээр батлан даалтад гаргажээ. Харин уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй.


Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы 2019 оны 1-р сарын 11-ны нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ба Ц.Нямдорж хоёрын хооронд ийм маргаан болжээ. 

Ё.Баатарбилэг:

Энэ шударга ёс яриад, шударга бусын хонгил яриад байсан хүмүүсээс л асууя гэсэн юм. Нэг хонгил яригдаад нэлээн удлаа. Шударга бусын хонгил гээд. Тэгээд манай Нямдорж дарга шударга бусын хонгил, энэ олон жил болсон МАНАН дэглэм гээд баахан юм ярьсан. Хууль хяналтын байгууллагынхан оролцсон ийм ноцтой хонгил бий болсон гээд. Тэгэхээр ерөнхий прокурор өнөөдөр чуулганы хуралдаан дээр орж ирсэн дээр бас ард түмэн хариултыг нь аваасай гэдэг үүднээс энэ шударга бусын хонгил гэдэг юм хэзээнээс баригдаад, одоо ямар шатандаа яваа, ашиглалт нь ямар байгаа, ямар юм байдаг юм? Би энэ талаар ойлголт авъя гэж бодож байна

Ц.Нямдорж:

Энэ Баатарбилэг чинь тэр хонгилд нь хэвтэж байгаад гарч ирсэн хүн шүү дээ. Чи мартсан уу, түүнийгээ. Үхэх шахлаа, хатах шахлаа, сууж байгаад гарч ирлээ гээд уйлаад байсан биз дээ, чи. Сууж байсан чинь үнэн биз дээ, чи. Би суулгаагүй юмаа, чи. Тэр суулгадаг хүмүүс нь суулгаж байсан. Энэ худлаа юу? … Чи өөрөө хонгилд хэвтэж байсан байж хонгил асуугаад байхаар чинь би чамайг хэлсэн юмаа. Чамайг хэлмэгдүүлсэн байж таарна, эсхүл чи хэргээс хууль бусаар мултарсан байж таарна, аль нэг нь л байгаа. Чамайг хэлмэгдүүлсэн юм бол тэр гомдлоо гарга л даа, хохирлоо төлүүлж ав л даа.

Ё.Баатарбилэг:

Асуултад хариулсангүй, зүгээр л сурсан зангаараа баахан хүн дайрч гүжирдлээ. За би Нямдорж даргыг таньдаг ч үгүй байсан юм тэгэхэд чинь, нэг их би танд зовлон, жаргал яриад уйлаад усан нүдлээд явах хүн мөн үү?

Эндээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлж барьж хорьсон гэж ойлгогдож байна. Харин түүний сонгуулийн сурталчилгааны намтар болон хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага зэрэгт энэ тухай дурдагдаагүй.  

Тодруулахад, 2013 оны тавдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах тасгаас тэрбээр 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Цэнхэр суман дахь хууль бус алт олборлолтыг хайцаалж авлига авсан гэх үндэслэлээр албан тушаалын хэрэгт сэжигтнээр тооцон эхлээд 461-р анги, дараа нь Зүүнхараагийн хорих ангид шилжүүлэн 30 хоног хорьсны эцэст ар гэрийнхний хүсэлтээр прокурорын шийдвэрээр батлан даалтад гаргажээ. Харин уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй.


Ё.Баатарбилэгийн намтарт “2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх” гэснийг тодруулахад сайд нь Т.Бадамжунай байжээ. Удалгүй Т.Бадамжунай сайд тэр үед Архангай аймгийн ИТХ-д олонхи болж байсан өөрийн намын гишүүдтэй уулзаж түүнийг танилцуулсны дараа аймгийн Засаг даргаар сонгогдож хоёр жил шахам ажилласан байна.


АЛБАН ЁСНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

ШАГНАЛ
2009 онд Алтан гадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

ЦАХИМ ШУУДАН
baatarbileg@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://baatarbileg.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s