Баатаржав Сайннямбуугийн

2020 оноос Хууль зүйн дэд сайд


1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1990-1998 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасагт дарга, 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасгийн зохион байгуулагч, 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал, 2017 оноос  Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна. Улсад 28 жил ажилласан.