Баатарзориг Балдангийн

2019 оны 2-р сараас Төрийн албаны зөвлөлийн дарга


Овог, Нэр: Балдангийн БААТАРЗОРИГ
Төрийн албанд томилогдсон огноо: 1989
Боловсрол: Дээд
Мэргэжил: Багш, Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Боловсролын болон Хууль зүйн магистр
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга

Төрийн албанд ажилласан туршлага:

Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн багш, дэд захирал
Дорнод аймгийн Боловсролын газрын дарга
Шинжлэх Ухаан, Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга
Гэгээрлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Нийслэлийн Засаг даргын орлогч
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн


Албан ёсны танилцуулга 

2019 он

Балдангийн Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч юм. Тэрбээр ажлын гараагаа эгэл жирийн багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан билээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.