Баатарсайхан Должингийн

2019 оны 2-р сараас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн


Овог, Нэр: Должингийн БААТАРСАЙХАН
Төрийн албанд томилогдсон огноо: 1987
Боловсрол: Дээд
Мэргэжил: Соёл судлаач, Соёлын ажилтан,Төрийн удирдлагын арга зүйч
Эрдмийн зэрэг цол: Удирдахуйн ухааны магистр
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Ажилласан туршлага:

Баянхонгор аймгийн Галуут сумын Соёлын төвийн эрхлэгч
Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн
Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэс, Хүний нөөцийн удирдлагын газар, Төрийн албаны боловсон хүчний хэлтэст техник ажилтан, мэргэжилтэн, зааварлагч, шинжээч
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд референт
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд ахлах референт
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн


Албан ёсны танилцуулга 

2019 он

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Должингийн Баатарсайхан нь  Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын Боловсон хүчний хэлтэст  шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.