Бадамбазар Жамбаагийн

2020 оны 2-р сараас Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал


Албан ёсны намтар

2021 оны 01-р сар

БОЛОВСРОЛ:

1980-1984 Цэргийн нэгдсэн дээд сургууль

1997-1999 Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академи

2002-2003 БНТУ-ын Батлан хамгаалахын үндэсний академи;                                                          

АЖЛЫН ТУРШЛАГА:

1984-1985 Зэвсэгт хүчний 019 дүгээр ангид салааны захирагч;

1985-1994 Зэвсэгт хүчний 019 дүгээр ангид батарейны захирагч;

1994 Зэвсэгт хүчний 120 дугаар ангид дивизионы захирагчийн орлогч;

1995-1997 Цэргийн их сургуульд багшаар;

1999-2000 Зэвсэгт хүчний 126 дугаар ангид артиллерийн даргаар;

2000  ЗХЕШ-ын артиллерийн тагнуулын даргаар;

2003-2005 ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн;

2005-2007 БХЯ-ны Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны тасагт ахлах мэргэжилтэн;

2007-2009 БХЯ-ны Стратегийн, удирдлага төлөвлөлтийн газарт тасгийн дарга;

2009 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга;

2009-2014 ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга;

2014-2017 ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга;

2017 оны 01 дүгээр сараас одоогийн албан тушаалд томилогдсон.

АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА:

2003-2004 Олон улсын эвслийн цэргийн “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн захирагчийн орлогч;

2006-2007  Сьерра Леонд явагдсан НҮБ-ын ажиллагаанд Зэвсэгт хүчний III ээлжийн цэргийн багийн захирагч;

Орос, англи, турк хэлтэй.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб – gsmaf.gov.mn