Баттулга Халтмаагийн

Бизнес эрхлэгч, улс төрч, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч


2013 оны 5-р сард тэр үеийн УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн тухайд ярьсан нь: Бат-Эрдэнэ бид хоёр багын, бүр хүүхдийн найзууд. Би 19-тэй шигшээд орж байсан, Бат-Эрдэнэ 18-тай шигшээд орж байсан. За тэр намтар бол худлаа шүү. Орос хэл байхгүй, англи хэл байхгүй. Хүн намтраа буруу бичээд ирэхээрээ л энэ бол асуудал байхгүй юу, ер нь бол. Үнэнээ л бичих хэрэгтэй ш дээ. Бөх барилдаж байгаад сургуульд сурна гэж байдаггүй юм. Би чинь их сургуульд 6 удаа орсон хүн шүү дээ. Хамгийн удаан суусан нь нэг сар л байхгүй юу, гуч хоног. За бүтэхгүй юм байна гээд л. Тэхээр Бат-Эрдэнэ бол барилдаж байсан үеэрээ сургууль төгссөөр байгаад доктор профессор болгоод, хууль зүйн ухааны доктор болчихсон явж байгаа байхгүй юу.


Аав Жигмэдийн Халтмаа Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, ээж Ц.Должинсүрэн мөн аймгийн Галуут сумын уугуул. Тэд Улаанбаатар хотод шилжин ирж үйлдвэр комбинатад амьдарч байгаад 1966 оны их үерийн дараа Яармагт суурьшжээ. Халтмаа нь үндэсний бөх барилдаж, бөхийн засуул байсан юм.

Баттулга 1963 оны 3-р сарын 3-нд Улаанбаатарт тэдний хоёр дахь хүүхэд болж мэндэлжээ. Эгч Х.Цэндбаяр нь одоо Баянгол зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал, дүү Х.Баттуул бизнес эрхэлдэг. 

1970-1978 онд Улаанбаатар хотын 34-р дунд сургуульд суралцаж 8-р ангийг, 1978 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж 1982 онд зураач мэргэжлээр тус тус төгсгөжээ.  

1982-1986 онд Урчуудын эвлэлийн хорооны Монументаль чимэглэлийн үйлдвэрт зураачаар ажилласан байна.  

1983-1989 онд Самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байж энэ хугацаанд дэлхийн аварга ба дэлхийн цомын аварга болжээ.  

1990-ээд оны эхээр ганзагын наймаа эрхэлсэн байна. Тэр үед Сингапур улсын иргэн Билли Лимтэй түншилж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байгаа аж. 

1992 онд Женко компанийг байгуулжээ. Компанийн нэрийг “Загалмайлсан эцэг” киноноос авсан гэж олон нийт ойлгодог. Гэхдээ өөрөө тухайн үед электрон барааны наймаа эрхэлдэг байснаа дурдаад Женерал Электроник Нэйшнл КОмпани гэж тайлбарласан нь бий. Саятан сугалаа, Сити такси, Сити шоп, Коника гэрэл зургийн газар зэрэг бизнес эрхэлж байсан. 1995 онд Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Business Times сониныг үүсгэн байгуулжээ.     


2002-2007. БНСУ-ын Номаранг компаниас монголын банкуудаар дамжуулан олгосон зээлийг эргүүлж төлөөгүй хэрэгт “Женко” компани холбогдсон ч төдөлгүй замхарсан.  


1997-1998. “17 чингэлэг спирт”-ын хэрэг 


1998 онд Баянгол зочид буудал ХК-ийн хяналтын багцыг худалдаж аваад гүйцэтгэх захирлаар ажиллажээ.  


1999 онд “Махимпекс” хувьцаат компанийн төрийн өмчийн хувьцааг худалдаж аваад гүйцэтгэх захирлаар 2004 гартал ажилласан байна.


2001 оны 11-р сард АПУ ХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг хувьчлах дуудлага худалдаанд Х.Баттулга оролцсон ч авч чадаагүй. Харин дараа нь С.Жамъянсүрэнгийн мэдэлд байсан 41 хувийн хувьцааг худалдаж авсан байдаг.


2004 оны эхээр АН-ын гишүүнчлэлээс гарч Эх орон намд элссэн байна. 


2004 онд УИХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн 9-р тойрогт Эх орон нам ба ба Ардчилсан намын “Эх орон-Ардчилал” эвслээс анх удаа нэр дэвшиж 56,82 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогджээ. 2004-2008 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга байв.


2004 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатарыг зодож танхайрсан гэсэн үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. 


2006 онд “Эх орон” намаас гарч Ардчилсан намд гишүүнээр элссэн байна 


2008 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн 3-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж 54,71 хувь буюу хамгийн олон санал авч сонгогдсон. 


2008 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би сайд болохгүй” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан боловч удалгүй Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон 2008-2012 онд ажиллажээ.


Төгрөг нуурын утаагүй түлшний үйлдвэрийг тойрсон асуудал

2008 онд Х.Баттулгын эзэмшлийн компани нь Төгрөгнуурын орд газрыг түшиглэн утаагүй шахмал түлшний үйлдвэр байгуулахаар улсын төсвөөс 1,2 тэрбум төгрөг гаргуулан авсан боловч түлш үйлдвэрлээгүйгээс гадна уг мөнгийг буцааж төлөөгүй байна


“Их Майдар” төсөл


“Шинэ төмөр замын хэрэг”


“100 айлын орон сууцны хөтөлбөр”


“Шинэ яармаг” орон сууцны хороолол хөтөлбөр


2012 онд УИХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн 3-р тойрогт АН-аас нэр дэвшиж 56,42 хувийн саналаар сонгогджээ.  

2012 – 2014 онуудад Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан. 


Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Mill House гурилын үйлдвэртэй болсон.


“Шинэ сум” төсөл


Халх голын чөлөөт бүс


2014 оны 10-р сарын сүүлчээр өөрийн багтдаг Н.Алтанхуягийн Засгийн газрын огцруулахаар сөрөг хүчний гишүүдийн гарын үсэгтэй саналд гарын үсэг зурсан эсэх талаар сурвалжлагчийн асуултад “Би зурсан, зурсан. Нэн түрүүнд зурсан. Заналтайгаар зурсан” гэж хариулж байжээ.


2014 оны 6-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан, түүний хийлгэсэн төмөр замын асуудлыг хөндсөн “100 чухал сэдэв” нэвтрүүлэгтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлжээ: 

“2008 онд Баттулгыг Зам, тээврийн сайд болоход “Ийм ийм ажил хийнэ шүү” гээд өрөөндөө дуудаж хэлж байсан даа. “Хүрз барьж чадах хүн болгоныг аваачиж даланг нь бариулъя. Тавь тавин км, 100, 100 км-ээр нь хувааж өгөөд төмөр замыг босгоотох. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гэсэн. Одоо юу ч байхгүй.
Бид хэрэлдэж хэрэлдэж төмөр замын бодлогыг баталсан. Энэ нь тодорхой хэмжээнд дэвшил байсан. Бид 2010 онд дахин уулзаж 2012 онд энэ ажлыг хийнэ шүү гэж сануулсан ч хийгээгүй. Энэ ажлаа өөрөө ч хийгээгүй, хүнийг ч хийлгээгүй. Би 2013 онд Засгийн газрын хуралдаанд ороод “Бүү шалтаг тоочиж, санаа алдаад суугаад бай. Энэ ажлыг бүү уяад бай” гэж Гансүх сайд болон Баттулга сайд нарт сануулж байсан. Хүмүүс санаж байгаа байх… Бүр болохгүй болоод 2012 оны сонгуулийн дараа “Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлаа Баттулга хий. Үйлдвэр, хөдөө аж ахуйн ажлыг чи сайн хариуц” гэж хэлсэн. Одоо тэгээд Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна? Тэнд чухам юу хийв? Саяхан би Сайншандтай холбогдоход Иргэдийн Хурлын дарга нь “Алтанширээ суманд газрын асуудлыг шилжүүлэх шаардлагатай байна. Усны асуудал хүндрэлтэй байна. Сонгож авсан газар нь цэвдэг ихтэй юм” гэж хэлсэн. Ядаж энэ мэт зүйлийг судлаад, асуудлыг шийдэх хугацаа байсан шүү дээ. Энэ бүх боломж өөрт чинь байсан шүү… Иргэд өөрөөс чинь хариуцлага нэхэх эрхтэй. Түүхийн хэдэн дүрс, хүмүүсийн яриа эвлүүлээд асуудлыг шийдэж болохгүй ээ. Тэр аж үйлдвэрийн парк, төмөр зам хаана байна?! Өөрт чинь эрх мэдэл, боломж, цаг хугацаа нь байсан шүү дээ”.


2016 оны 4-р сард 11-нд АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл болон Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн зүйл ангиар сэжиглэн шалгах хүрээнд “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-д санхүүгийн шалгалт хийх үеэр тэдгээр компаниудын байрладаг “Баянгол” зочид буудлын дэргэд түүнийг дэмжигчид цугларч эсэргүүцэл үзүүлсэн байдаг.


Сайншандын аж үйлдвэрийн парк


2016 оны 6-р сард Х.Баттулгын эзэмшлийн Камекс ХХК 2010 онд Хонконгийн “Ming Hing Waterworks Holdings” компанид  1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдагдаж “Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” нэртэй болж “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлсэн ба уг шинэ компани Монгол улсын нутаг дэвсгэр дэх нүүрсний орд газруудын хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг тухай мэдээлэл цацагдав.


2016 оны 3-р сарын 24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчидтэй чөлөөт уулзалт-ярилцлага хийх үеэрээ “Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ гэж. Бид [Баттулга] хоёр энэ сэдвээр зөндөө ярьж байсан, чи яагаад ингээд байдаг юм бэ, яг чиний итгэл үнэмшил үү, төмөр зам барихаар гаднаас өөр улсууд ороод ирнэ, болохгүй, Монголд аюултай гэж бодох байна уу гэж. Надад хэлж байсан: “Би Тавантолгойг авъя аа” гэж. “Чи авч чадах юм бол ав. Хамгийн гол нь тэр Тавантолгой дээр ажиллая гэж байгаа хөрөнгө оруулагч нь Монголд орж ирээд энэ компанийг би сонгож байна аа …  Тэр Тавантолгой миний ч юм биш, монголын ард түмний юм. Засгийн газар шийдэж байгаа, шийдэхдээ тодорхой шалгуурууд тавьж байгаа…” гэж ярьсан байдаг.    


2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн 9-р тойрогт АН-аас гурав дахь удаагаа нэр дэвшиж 47,75 хувийн санал авсан боловч 49,12 хувийн санал авсан МАН-ын нэр дэвшигч Л.Эрдэнэ-Очирт ялагдсан байна. 


2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж 6-р сарын 26-ны санал хураалтад 517478 хүний буюу 38,11 хувийн санал авч тэргүүлсэн ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн саналыг авч чадаагүй юм. 

2017 оны 7-р сарын 7-ны өдөр болсон хоёр дахь шатны санал хураалтаар түүнд оролцсон нийт 1207787 сонгогчийн 611226 буюу 50.61 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.


2016-2017 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, зургийн дарга гэж зарим эх сурвалжид бичсэн байдаг ч албан ёсны намтарт нь ороогүй.


2006 оноос Монголын Ардчилсан Холбооны дарга

2006 оноос Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч

2014 оноос Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч

2016 оноос Олон улсын монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгч

2006-2017 онд Ардчилсан Намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн


С1 телевиз (2012 оны байдлаар 30 хувь) ба “Ардчилал” сонин, “Монголын мэдээ” сониныг эзэмшдэг.


2013 оны 5-р сар. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн тухай:

-Бат-Эрдэнэ бид хоёр багын, бүр хүүхдийн найзууд. Би 19-тэй шигшээд орж байсан, Бат-Эрдэнэ 18-тай шигшээд орж байсан. За тэр намтар бол худлаа шүү. Орос хэл байхгүй, англи хэл байхгүй. Хүн намтраа буруу бичээд ирэхээрээ л энэ бол асуудал байхгүй юу, ер нь бол. Үнэнээ  л бичих хэрэгтэй ш дээ. Бөх барилдаж байгаад сургуульд сурна гэж байдаггүй юм. Би чинь их сургуульд 6 удаа орсон хүн шүү дээ. Хамгийн удаан суусан нь нэг сар л байхгүй юу, гуч хоног. За бүтэхгүй юм байна гээд л. Тэхээр Бат-Эрдэнэ бол барилдаж байсан үеэрээ сургууль төгссөөр байгаад доктор профессор болгоод, хууль зүйн ухааны доктор болчихсон явж байгаа байхгүй юу…  


Самбо бөхийн улсын найман удаагийн аварга, 1983 онд Самбо бөхийн дэлхийн аварга, 1988 (зарим мэдээллээр 1989 онд) онд Улаанбаатарт болсон Дэлхийн цомын аварга болжээ. 

1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон.


Гэр бүл:

Анхны эхнэр Зоригоогийн Уянга. Тэдний хүүг Зоригтбаатарын Жавхлан гэдэг. 

Хоёрдахь эхнэр Ц.Энхтуяа бөгөөд гэр бүлээ олон жилийн өмнө албан ёсоор цуцлуулжээ. Ууган охин Б.Намуун, 1988 онд төрсөн, одоо “Намуун” сангийн тэргүүн бөгөөд “Оюуны ундраа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Отгонбаярын хүү О.Тэнүүнтэй гэр бүл болсон. 2018 онд АНУ-д амаржиж Ерөнхийлөгчийг өвөө болгожсон байна. Бас нэг охин Б.Номин, хүү Б.Хүлэгт (1993 онд төрсөн, зарим мэдээллээр Б.Хүлэгэ)

Хожим Анжелика (Олеся) Иосифовна Даваин гэдэг орос эмэгтэйтэй гэрлэж хоёр удаа ихэр, нийт 4 хүүхэдтэй (Б.Сармат, Б.Нурмат, Б.Марат, Б.Мурат) болсон гэж хэвлэлүүд бичдэг.  


Халтмаагийн Баттулга. “Бодлууд” 


Д.Төрмөнх. “Миний мэдэх Женко Баттулга”

“Үнэлэгдэх цаг ирнэ”. УИХ-ын гишүүн Х.Баттулгын 2008-2012 онд Засгийн газрын гишүүн байхдаа хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагууд. Эмхэтгэсэн Ж.Цэсэн.

Албан ёсны намтар

2020 оны 2-р сарын байдлаар Ерөнхийлөгчийн албан ёсны president.mn сайтад тавигдсан намтар

Боржигон овогтой Халтмаагийн БАТТУЛГА

1963 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн
1970-1978 Улаанбаатар хотын 34 дүгээр сургуульд суралцсан
1978-1982 Дүрслэх урлагийн дунд сургуульд зураач мэргэжлээр суралцаж төгссөн
1982-1986 Монголын урчуудын эвлэлд зураач
1983-1989 Улсын шигшээ багийн тамирчин
1992-1997 Женко ХХК-ийн Ерөнхий захирал
1997-1998 Баянгол зочид буудал ХК-ын гүйцэтгэх захирал
2000-2004 Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2008 УИХ-ын гишүүн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга
2008-2012 УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
2012-2016 УИХ-ын гишүүн
2012-2014 Засгийн газрын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд

СОНГУУЛЬТ АЖИЛ

2006-2017.07.10 Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
2006-2017.07.10 Монголын Ардчилсан Холбооны дарга
2016-2017.07.10 Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч

Эх сурвалж: https://president.mn


Wikipedia-д тавигдсан намтар

Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/Халтмаагийн_Баттулга


 

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s