Бат-Эрдэнэ Жалбасүрэнгийн

2020 оноос Зам тээврийн хөгжлийн дэд сайд

1969 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль, 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтийг тус тус төгссөн. Системийн инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр зэрэгтэй. 1993-1996 онд Аргамаг сервис ХХК-д инженер, программист, 1996-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн холбооны бодлого зохицуулалтын газрын дарга, 2004-2009 онд Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын орлогч дарга, 2009-2012 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-д гүйцэтгэх захирал, 2015-2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 27 жил ажилласан.