Баярмагнай Батсүхийн

2020 оноос Батлан хамгаалахын дэд сайд


1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын эрх зүйн магистр зэрэгтэй, ахлах дэслэгч цолтой. 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оны 3дугаар сараас 12 дугаар сар хүртэл FM 102.1 радиогийн захирал; 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан, 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2008-2016 онд НИТХ, төлөөлөгч, 2016-2020 онд Соёмбо партнерс ХХН-д партнер, 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажилласа. Улсад 17 жил ажилласан.