Билэгт Магваны

Бизнес эрхлэгч, улс төрч, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн


Магваны Билэгт наймдугаар анги төгсөөд Барилгын техникумд элсэн орж геодезийн техникч мэргэжлээр суралцаж 1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт техникч, ХЗЭ-ийн хорооны дарга, 1995- 2016 он хүртэл шувт бизнес эрхэлж ямар ямар компанийн захирал байснаа нэгд нэгэнгүй намтартаа дурджээ. Тэрбээр 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин 1991-1995 оны хооронд дөрвөн жилийг хэрхэн өнгөрүүлснээ бичилгүй үлдээжээ. Мөн албан ясны намтрын “Гадаад хэл” хэсэгт англи, орос гэж бичсэн нь бусад бараг бүх төрийн түшээдийнхтэй ижил байна. Гэхдээ тэдний зарим нь гадаадад олон жил суралцаж англи болон бусад хэлийг төгс эзэмшсэн, зарим нь гадаад хэлийг гадарлах төдий байж болох атал бүгдийнх хэлний мэдлэгийг ингэж хавтгайруулан танилцуулдаг жишиг тогтоод байна.


АЛБАН ЁСНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1977 онд 8 жилийн дунд сургууль
1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч
1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач
1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1986 онд Улсын геодези, зураг зүйн газар техникч
1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт ХЗЭ-ийн хорооны дарга
1995-1997 онд “Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал
1997-2015 онд “Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2015 онд “Ачлал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд “Ачлал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2015-2016 онд “Ачлал эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд “Ачлал жаргалан” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд “Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2015 онд “Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ
1991 онд АХ-ын 70 жилийн ойн медаль
2001 онд АХ-ын 80 жилийн ойн медаль
2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2009 онд Алтан гадас одон
2011 онд АХ-ын 90 жилийн ойн медаль
2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
bilegt@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://bilegt.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s