Болд Жамсранжавын

2020 оны 7-р сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга


2020 оны 8-р сараас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдов


Албан ёсны намтар

2021 оны 1-р сар

 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар – https://police.gov.mn/p/3779


2020 оны 8-р сар

Ж.Болд нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

  • 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль
  • 2007-2008 онд Удирдлагын академи
  • 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
  • 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
  • 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
  • 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
  • 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
  • 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
  • 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2017-2019 онд  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
  • 2019-2020 онд  Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга

УИХ-ын танилцуулга

2020.08.

Жамсранжавын Болд нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай. Халх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа цолтой. Төрийн албанд 34 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хууль мэргэжлээр, 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Билэг дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 1996-2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн мөрдөн байцаагч, 2012-2015 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, газар, тасгийн дарга, 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлстийн тасгийн дарга, 2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, 2017-2019 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 оны 8 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргы