Буяннэмэх Оргойн

2021 оны 7-р сараас Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн бодлогын зөвлөх


Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын тамгын газарт референтээр, дараа нь түүний авлигийн хэргийн нэг шалтгаан болсон нийслэлийн “Өргөө” зочид буудлыг хувьчилж авах зорилгоор байгуулсан “Дун өргөө” компанийн гүйцэтгэх захирлаар 2011-2021 онуудад ажиллажээ. Түүнээс өмнө нь ажилласан “Глобаль энержи консалтинг” ХХК, “Глобаль эдвайз” ХХК, Монфармтрейд ХХК-иуд ч мөн Н.Энхбаярын гэр бүлийн эзэмшлийнх байна.

Эдгээр баримтууд болон улс төрийн намын харьяаллыг харвал 2021 оны эхээр МАН-тай нэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж оролцсон МАХН-д шагнал болгож түүнийг энэ албан тушаалд томилсон гэж ойлгогдож байна.


2020 оны 10-р сард Төв аймгийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшиж сонгогджээ


Оргойн Буяннэмэх нь 2016 оны УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт (Төв аймаг) МАХН-аас, 2019 онд УИХ-ын 14 дүгээр тойрогт (Төв аймаг) МАХН-ИЗНН-МУНН-ын “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байжээ.


Түүний жилийн орлого 64886.00, гэр бүлийн гишүүний жилийн орлого 16758.00 бол дотоодын банкны салбарт 89633.47 төгрөгийн хадгаламжтай.

ХОМ-д өгсөн мэдүүлгээр 600 сая төгрөгт үнэлэгдэх нийтийн орон сууц гурвыг эзэмшдэг. Суудлын жижиг машин, Toyota Aqua-1, Land Cruiser 200-1 автомашинуудтай.

Эзэмших-0.7га-1, Эзэмших-07га-1, Эзэмших-1га-1 газруудтай ба өмчлөлийн газрын бүртгэл одоогоор байхгүй байна.

Түүний хамаарал бүхий хуулийн этгээдүүд:

Хуулийн этгээдийн нэр, хэлбэрХувьцааны тооНогдол хувь
Глобаль эдвайз ХХК (РД: 5320623)ш50%
Эрдэнэс тавантолгой ХК544ш14%
Эрдэнэс тавантолгой ХК1072ш14%
Эрдэнэс тавантолгой ХК1072ш14%
Эрдэнэс тавантолгой ХК1072ш14%
Глобаль энержи консалтинг ХХК (РД: 5320739) 33.33%

Глобаль энержи консалтинг ХХК (РД: 5320739) нь 2009 оны наймдугаар сарын 12-нд Улаанбаатар, Баянгол, 17-р хороо, 176 тоот хаягт, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Компанийн бусад хувьцаа эзэмшигчид Пүрэвсүрэнгийн Баттөр, Нацагнямын Энхтүвшин байна.

Дээрх компани байгуулагдсан өдөр Глобаль эдвайз ХХК (РД: 5320623) нь байгуулагдаж байсан байх нь. 50 хувийг нь эзэмшдэг тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ба гадаад худалдаа, Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, 426 тоот хаягт бүртгэлтэй байна. Үлдсэн 50 хувийг нь өмнөх компанийн 33,3 хувьцаа эзэмшигч Пүрэвсүрэнгийн Баттөр эзэмшдэг ажээ.


Оргойн Буяннэмэхийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дун өргөө ХХК (РД: 5214696)-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид нь 1.Нийслэлийн Өмчийн Ашиглалт, Удирдлагын Газар 2. Хар дун” ХХК юм.

Хар дун ХХК (РД: 5170664)-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Медиахолдинг ХХК (РД: 2621274). Гүйцэтгэх захирал Дариагийн Цэнгэл

Медиахолдинг ХХК (РД: 2621274)-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Эскон ХХК. Гүйцэтгэх захирал Пүрэвсүрэнгийн Энхтөр.

Эскон ХХК (РД: 5314895)-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Энхбаярын Батсуурь, гүйцэтгэх захирал Дариагийн Цэнгэл


Монфармтрейд ХХК (РД: 2576309)-ийн үүсгэн байгуулагч нь Монсамил ХХК. Гүйцэтгэх захирал Оргойн Буяннэмэх.

Монсамил ХХК (РД: 5523729)-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Эскон ХХК ба БНСУ-ын Самил Фармасютикал компани. Гүйцэтгэх захирал Дариагийн Цэнгэл.


Оргойн Буяннэмэх нь Гутал ХК (РД: 2075423)-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан гэж намтартаа дурдсан боловч эзэмшдэг, хувь, хувьцааны талаар тодорхой мэдээлэл байхгүй.


Ойскамонгол НҮТББ (РД: 8129681)-ийн үүсгэн байгуулагч Гильясэдийн Нинжин, гүйцэтгэх захирал Пантийн Ганхуяг (Дорноговь аймгийн Засаг дарга байсан)


Оргойн Буяннэмэх нь мөн дараах ТББ-уудад хамааралтай байна. Үүнд,

  • МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо ГҮТББ (РД: 8078548)-ын гүйцэтгэх захирал.
  • Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган НҮТББ (РД: 8001359 )-ийн үүсгэн байгуулагчдын нэг
  • Нисдэг Алим Клуб НҮТББ (РД: 8060266)-ын үүсгэн байгуулагчдын нэг.

Албан ёсны намтар

2021 оны 7-р сар

Оргойн Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

Эх сурвалж: president.mn