Гансүх Амаржаргалын

Улс төрч, 2017 оноос Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга


Википедиа сайтад байршуулсан намтар (2016 он)

Амаржаргалын Гансүх — Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд асан, 1966 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.

Төгссөн сургууль, мэргэжил
1984 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

Ажилласан байдал
1990—1993 онд «Манлай» ХХК-ийн орлогч захирал
1997—2000 онд ТӨХ, Хууль эрх зүйн алба
2000—2001 онд «GTS Partners» хуулийн компанид өмгөөлөгч
2001—2003 онд Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
2003—2004 онд «GTS Partners» хуулийн компанид өмгөөлөгч
2004—2006 онд ТӨХ, Газрын дарга
2006—2008 онд «GTS Advocates» Америк Монголын хамтарсан хуулийн компанид өмгөөлөгч
2008—2012 онд ЗТБХБ-ын дэд сайд
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
2014-2016 онд УИХ-ын даргын зөвлөх

Шагнал
2005 он Хууль зүй албаны тэргүүний ажилтан
2009 он Хөдөлмөрийн хүндэт медаль
2010 он «Алтангадас» одон
2010 он МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
2011 он Монголын тэргүүний өмгөөлөгч

Гэр бүл
Тэрээр эхнэр 2 хүүхэдтэй.

Түүнтэй холбоотой дуулианууд
А.Гансүх нь Халтмаагийн Баттулгатай ойр харилцаатай гэгддэг бөгөөд дэд сайд болон сайдаар ажилласан 6 жилийн хугацаанд Шинэ төмөр зам төслийг хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд уг төслийн нэрээр төрийн өмчийг шамшигдуулсан байж болзошгүй хэмээх үндэслэлээр сэжиглэгдэн шалгагдаж буй.

2015 онд Сайханбилэгийн засгийн газраас Тавантолгойн төслийн талаар Хятадын Шеньхуа, Монголын Энержи Ресурс компаниудын консорциумтай гэрээ байгуулахаар УИХ-д санал оруулахад уг гэрээг эсэргүүцэн, УИХ-аар хэлэлцүүлэлгүй буцаах талаар идэвхтэй байр суурь баримталж байв.

Лавлах материал
http://mongol.undesten.mn/wiki/show/name/Гансүх+Амаржаргалын