Даваа-Очир Даваанямын

2017 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга


2020 оны 8-р сард Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдов


Ерөнхийлөгчийн тамгын газрын танилцуулга

2020 оны 8-р сар

Даваанямын Даваа-Очир нь 57 настай, 1971-1981 онд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг, 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг, 2006 онд профессор цол хамгаалсан. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Даваа-Очир нь 33 жил төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирал, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2017 оноос өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.