Жавхланбаатар Цэвэлмаагийн

2020 оны 2-р сараас Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга


Албан ёсны намтар

2021 оны 01-р сар

БОЛОВСРОЛ:

1982-1992 Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль;

1993-1999 Цэргийн Их сургууль;

2007-2009 Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академи;

АЖЛЫН ТУРШЛАГА:

1999-1999.07  Зэвсэгт хүчний 126 дугаар ангид МБРотын захирагчийн сургалт, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч;

1999-2003 Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Салаа, Ротын захирагч;

2003-2007 Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Сургагч багш, Штабын даргын орлогч, дайчилгаа-жагсаал ангийн дарга-сургагч;

2007-2009 Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академид магистрант;

2009-2011 Зэвсэгт хүчний 123 дугаар ангид Дайчилгаа, жагсаал ангийн тасгийн дарга, Штабын даргын орлогч, ажиллагааны удирдлагын тасгийн дарга, Захирагчийн I орлогч, штабын дарга;

2011-2017 Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, Орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга;

2017-2020 Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд хэлтсийн дарга;

2020 оны 02 дугаар сараас одоогийн албан тушаалд томилогдсон.

АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА:

2004  Иракийн эрх чөлөө ажиллагаа;

2006  Сьерра Леон Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа;

2012-2013  БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа;

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб – gsmaf.gov.mn