Золбоо Энхтүвшингийн

2020 оны 7-р сараас Барилга, хот байгуулалтын дэд сайд


Албан ёсны намтар

2021 оны 1-р сар

Боловсрол:  

Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

АНУ-ын Indiana-ийн их сургуулийг Улс төр судлаач

АНУ, Лос-Анжелос, Pepperdine-ийн их сургуулийг Эрх зүйч магистр

 

Ажилласан байдал

2007-2008 онд УМХЕГ-т мэргэжилтэн

2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал

2008-2012 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

2010-2012 онд НАМЗХ-ны нарийн бичгийн дарга

2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал

2014-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2015-2016 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2016-2018 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

2018-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байна

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам – http://mcud.gov.mn/


1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль, 2007 онд  АНУ-ын Индианнагийн их сургууль, 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн, 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. Улсад 13 жил ажилласан.