Зулпхар Сархадын

2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд


БОЛОВСРОЛ

  • 1993-1998 онд Турк улсын Мимар Синаны их сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг социологч мэргэжилтэйгээр,
  • 1999 онд Монгол улсын Их Сургуулийг социологийн магистр,
  • 2008 онд Удирдлагын академийн докторын сургалтыг төрийн удирдлагаар тус тус дүүргэж,
  • 2008 онд “Пост-коммунист орнуудын төрийн тогтолцооны харьцуулалт” сэдвээр төрийн захиргааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.
  • 2002, 2005, 2009 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Кембрижийн их сургуульд зочин судлаач.
  • 2002, 2004 онд Унгар улсын Төв Европын Их Сургуульд,
  • 2004 онд Энэтхэг улсын Хүн ам, хөгжлийн институтад,
  • 2011 онд БНСУ-ын Нутгийн Удирдлагын Хөгжлийн Институтад,
  • 2012 онд Швейцарийн Холбооны улсын Женевийн их сургуульд,
  • 2012 онд АНУ-ын Флоридагийн их сургуульд судалгааны арга зүй, харьцуулсан улс төр судлал, төрийн удирдлага, төрийн захиргаа, хүн ам, хөгжлийн бодлого, манлайлал, төрийн бус байгууллагын удирдлагын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
  • Англи, Турк, Орос хэлний мэдлэгтэй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1998 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академийн философи социологийн тэнхимийн багш,
  • 2002 оноос Нийгмийн удирдлагын тэнхимд ахлах багш,
  • 2009 оноос нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
  • 2012 оноос улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн удирдагч,
  • 2016-2020 онд Удирдлагын академийн захирлаар тус тус  ажиллан,
  • 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайдын албан үүргийг гүйцэтгэж байна.

Түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагууд, Азийн сан, Фридрих Эбертийн сангийн Монгол улсад хэрэгжүүлсэн 10 гаруй төсөлд үндэсний зөвлөхийн ажлыг давхар гүйцэтгэсэн.

Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг