Зүмбэрэллхам Дорждамбын

2019 оны 2-р сараас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн


Овог, Нэр: Дорждамбын ЗҮМБЭРЭЛЛХАМ
Төрийн албанд томилогдсон огноо: 1984
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Ажилласан туршлага:

Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч,
Октябрын районы Цагдан сэргийлэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга,
Цагдаагийн дээд сургуульд багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч
ХЗДХЯ-ны харьяа Хуульчдын давтан сургах төвд багш,
ХЗДХЯ-ны дэргэдэх Хууль зүйн үндэсний төвийн Кримнологийн судлалгааны секторын эрхлэгч,
Цагдаагийн академийн Дэд захирал, Тэргүүн дэд захирал,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга,
Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга,
УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх, ахлах зөвлөх,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн


Албан ёсны танилцуулга 

2019 он

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байв.