Лхагвасүрэн Бядрангийн

Бядрангийн ЛХАГВАСҮРЭН


2019 оны 11-р сарын 22-нд УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулсан намтар: 

1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.


Монгол банкны албан ёсны сайтад тавьсан намтар: 

Монголбанкны Ерөнхийлөгч
Б.Лхагвасүрэн
Ажлын туршлага
Монголбанкны Ерөнхийлөгч
2019 оноос
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
2016-2019
– Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
– Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
2013-2016
Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
2009-2013
Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
2001-2009
Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
2002
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
2000-2001
Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
1999-2000
Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
1997-1998
Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
1994-1997
Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
1989-1994
Боловсрол, мэргэжил
АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
1999
Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
1989

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s