Мэндсайхан Загджавын

2020 оны 7-р сараас Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд


Албан ёсны намтар
(2020 оны 7-р сарын 8)

1979 ондХовд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.


ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУХАЙ

Төгссөн сургууль:

1986 – 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
1996 – 2001 онд СЭЗДС, Эдийн засагч, бизнес судлаач
2006 – 2008 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр

Ажлын туршлага: 

2001 – 2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
2015 – 2016 онд Сангийн яаманд Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газарын дарга
2016 – 2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
2019 – 2020 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Дарга
2020 – оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд

Цахим  шуудан:

mendsaikhan@mofa.gov.mn