Мөнхбаатар Бэгзжавын

2020 оны 7-р сараас Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд


Албан ёсны намтар

2021 оны 1-р сар

Боловсрол: 

1982 – 1992 онд Төв аймгийн 10 жилийн 2-р сургууль
1993 – 1996 онд Техникийн их сургууль, хими технологич
1997 – 2001 онд Монгол Улсын Их Сургууль, улс төр судлаач, бакалавр
2001 – 2003 онд Монгол Улсын Их Сургууль, эрх зүйч, бакалавр
2004 – 2006 онд Зүүн Лондонгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

Ажилласан байдал

1998 – 2001 онд Монголын Ардчилсан  Социалист Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2001 – 2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын Хороонд ахлах ажилтан,
2002 – 2004 онд Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
2006 – 2008 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн засаг дарга
2009 – 2012 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Нийслэлийн Засаг даргын орлогч/Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан/

2014 – 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд

2016 – 2018 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ХХК-ний ТУЗ-ийн гишүүн

2018 – 2020 онд  Барилга, хот байгуулалтын  дэд сайд

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байна

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам – mcud.gov.mn


Албан ёсны намтар

2020 оны 7-р сарын 8

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.