1990-2020. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид (Тооны хэлээр)

2016-2020 оны нийслэлийн ИТХ-ын тухай товчхон

2016 оны орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай зэрэг явагдсан ба нийслэлд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, мөн 4 бие даагч, нийт 286 нэр дэвшигч өрсөлджээ. Нийслэлийн сонгогчдын тоо 2016 онд 840 мянга байжээ.

Одоо нийслэлийн ИТХ нь 11 тэргүүлэгч, 5 ажлын хороо, 11 дэд хороотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн ИТХ-ын ажлын алба 41 хүнтэй.

Нийслэлийн ИТХ-ын дэргэд орон тооны бус Зөвлөх зөвлөл, Эрдэмтдийн зөвлөл, Экспертийн зөвлөл тус тус ажилладаг. Тухайлбал, зөвлөх зөвлөлд Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ж. Ядамсүрэн, НИТХ -ын дарга (1992-1996 он), Ц. Баасанжав, НИТХ-ын дарга (1996–2000 он), Т. Билэгт, НИТХ -ын дарга (2000–2004, 2008–2012), Н. Болормаа, НИТХ -ын дарга (2004–2007), Г. Мөнхбаяр, НИТХ -ын дарга (2007–2008), Д. Баттулга, НИТХ-ын дарга (2012–2016 он) нар багтаж байна.


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан зарим хүмүүс

Л.Энэбиш (УИХ-ын дарга агсан), Б.Даш-Ёндон (МАХН-ын дарга асан), Ж.Занаа (Иргэний нийгмийн зүтгэлтэн), Х.Дашзэвэг (УИХ-ын гишүүн асан), Г.Дашням (АИХ-ын дэд дарга асан), А.Цанжид (УИХ-ын гишүүн асан), Т.Бадамжунай (УИХ-ын гишүүн асан), С.Нямзагд, (УИХ-ын гишүүн асан), Ц.Баатарсүрэн (Таванбогд группийн ерөнхийлөгч), Н.Болормаа (УИХ-ын гишүүн асан), Б.Ундармаа (УИХ-ын гишүүн асан), Ш.Алтангэрэл (Гадаад харилцааны сайд асан), С.Одонтуяа (УИХ-ын гишүүн), Д.Баттулга (УИХ-ын гишүүн асан), Э.Бат-Үүл (УИХ-ын гишүүн асан), Б.Батзориг (УИХ-ын гишүүн асан), Ж.Ганбаатар (УИХ-ын гишүүн), Ц.Цогзолмаа (УИХ-ын гишүүн асан), Б.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн), Б.Саранчимэг (УИХ-ын гишүүн), Д.Ганболд (УИХ-ын гишүүн асан), Д.Сумъяабазар (УИХ-ын гишүүн), Н.Оюундарь (УИХ-ын гишүүн асан), С.Амарсайхан (УИХ-ын гишүүн), Ц.Сандаг-Очир (УИХ-ын гишүүн), Ц.Анандбазар (УИХ-ын гишүүн), Б.Мөнхбаатар (Барилга, хот байгуулалтын сайд), Н.Тавинбэх (Эрчим хүчний сайд). Нийслэлийн Засаг дарга нар Су.Батболдоос бусад нь ИТХ-ын төлөөлөгч байжээ.  


Нийслэлийн ИТХ-ын товч түүх

1924 оноос “Хотын цаг зуурын хурал” (45 төлөөлөгчтэй)
1928 оноос Хотын хурал (251 төлөөлөгчтэй)
1948 оноос Улаанбаатар хотын хөдөлмөрчин Төлөөлөгчдийн хурал (1952 оноос 166 төлөөлөгчтэй)
1962 оноос Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурал (1970-1980 онуудад 225 төлөөлөгчтэй)
1989 оноос Улаанбаатар хотын Ардын хурал (1990 онд 150 төлөөлөгчтэй)
1992 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (1992 онд 72 төлөөлөгчтэй, 1996 оноос 40 төлөөлөгчтэй, 2012 оноос 45 төлөөлөгчтэй болсон.


 

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s