Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн хуваарь

    • Нэр дэвшүүлэх хугацаа – 2020.08.31 – 09.06.

    • Нэр дэвшигчдийг баталгаажуулж үнэмлэх олгох, нийтэд зарлах – 2020.09.30.

    • Сонгуулийн сурталчилгаа явуулах – 2020.09.30 – 10.14

    • Санал өгөх өдөр – 2020.10.15-ны Пүрэв гариг


Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалт

1-р тойрог

Баянгол дүүрэг: 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25-р хороод

Мандатын тоо 2. 

Дашнямын Ихбаяр (МАН) – Нийслэлийн МАХН-ын хорооны хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дарга, 

Өлзий-Оршихын Сумъяабаатар (МАН) – улс төр судлаач Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Галиндэвийн Энхболд (АН) – Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хүргэн

Лхагвасүрэнгийн Нарантуяа (АН) – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Жаргалсайханы Золжаргал (ХҮН нам) – 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, инженер, Монгол нүүрс ассоциаци, Монголын алт ХХК, Эрдэнэс Таван толгой ХК-д ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан

Дондовын Биндэръяа (ХҮН нам)


2-р тойрог.

Баянгол дүүрэг: 6, 7, 8, 9, 10, 13, 21, 22-р хороод

Мандатын тоо 2. 

Жанцангийн Батбаясгалан (МАН) – 1983 онд төрсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч

Ганбаатарын Гангамөрөн (МАН) – УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөх, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн

Сүх-Очирын Бямбадорж (АН)

Батжаргалын Нямсүрэн (АН)

Долгорын Түмэн-Өлзий (ХҮН нам) – 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан

Цэдэндоржийн Ганболд (Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл)


3-р тойрог.

Баянгол дүүрэг: 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 23-р хороод

Мандатын тоо 2. 

Чимэд-Очирын Мэндбаяр (МАН) – Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга, холбооны дэд ерөнхийлөгч, Баянгол дүүргийн ЗДТГ-т аж ахуйн тасгийн дарга , 2016-2019 онд тус дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст албаны дарга, 2019-2020 онд Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар ажилласан. 2008-2012 онд Баянгол дүүргийн ИХ-ын төлөөлөгч байсан.  

Баяртулгын Сэмжидмаа (МАН) – Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга. 

Далайн Батбаяр (АН)

Доржзовдын Энхтуяа (АН) – 1974 онд төрсөн. 1997 онд Гадаад хэлний дээд сургуулийг англи орос хэлний багш орчуулагч, 2004 онд ХБНГУ-д Карлсруэ хотын их сургуулийг олон улсын сэтгүүлчээр төгссөн. Монголын Үндэсний телевиз, Eagle TV, NTV телевиз, мөн 2012-2013: УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 онд МҮОНРТ-ийн дэд захирал, 2018 оноос ТВ2 телевизийн ерөнхий захирал. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.

Дашдондогийн Үүрцайх (ХҮН нам) – 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан


4-р тойрог

Баянзүрх дүүрэг. 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороод

Мандатын тоо 2. 

Болдын Дэмбэрэл (МАН) – Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Гантөмөрийн Ууганбаяр (МАН) – Таван толгой төмөр зам ХХК-ийн дэд захирал асан

Түмэндэлгэрийн Батцогт (АН) – 1985 онд төрсөн, 2003-2008 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд суралцаж төгссөн, инженер. Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан, И Эм Си Эйч Инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Майнбаяр Тулгат (АН) – 1978 онд төрсөн. 2016 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Гантөмөрийн Хаш-Эрдэнэ (ХҮН нам)

Лувсанхүүгийн Амарсайхан (ХҮН нам)


5-р тойрог.

Баянзүрх дүүрэг. 6, 15, 18, 25, 26-р хороод

Мандатын тоо 2. 

Бямбажавын Бямбажаргал (МАН) – Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Эрдэнэбаярын Ганчимэг (МАН) – Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Төмөрбаатарын Баясах (АН) – Баянзүрх дүүргийн Засаг дарга

Төгсийн Энхбаяр (АН)

Доноровын Гантулга (ХҮН нам) – 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан

Пүрэвсүрэнгийн Наранбаяр (ХҮН нам) – 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан


6-р тойрог.

Баянзүрх дүүрэг. 8, 10, 13, 14, 17-р хороод

Мандатын тоо 2. 

Дамдинсүрэнгийн Энхбаяр (МАН) – “Шинэ гэр түншлэл” ХХК-ын захирал

Үнэнбатын Оюунзул (МАН) – Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  

Элбэгдоржийн Эрдэнэ (АН) – Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү

Эрдэнэбилэгийн Тамир (АН)

Гончигдоржийн Уянгахишиг (ХҮН нам) – 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан

Балжиннямын Амараа (ХҮН нам) – 1980 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн. 2001 онд ШУТИС төгссөн, автозамын инженер мэргэжилтэй. Автозамын газар болон авто замын төслүүдэд ажиллаж байсан. Одрр Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ын инженер. 2020 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшиж байсан


7-р тойрог.

Баянзүрх дүүрэг: 9, 11, 12, 20, 23, 28-р хороод

Мандатын тоо 2.

Нацагийн Баярмөнх (МАН) – 1972 онд төрсөн. 2016 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Буяндэлгэрийн Батбаяр (МАН) – Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга

Даваахүүгийн Пүрэвдаваа (АН) – 1978 онд төрсөн. 2002 онд Монгол бизнес дээд сургуулийг бизнесийн удирдлагын магистр, 2007 онд Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистраар төгссөн. 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017-2020 онд Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.

Энхцэцэгийн Хатанбаатар (АН)

Мятавын Жаргалант (ХҮН нам)

Янживын Батзаяа (ХҮН нам)


8-р тойрог.

Баянзүрх дүүрэг. 5, 16, 19, 22, 24-р хороод

Мандатын тоо 2. 

Бяруузаны Пүрэвдагва (МАН) – МАН-ын Орон нутаг, хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оны 9-р сараас Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн

Борхүүгийн Сүхбаатар (МАН) – 1979 онд төрсөн. 2016 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч

Чимэддоржийн Сүрэнцэцэг (АН)

Цэрэнхүүгийн Баттуяа (ШИНЭ нам) – 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 1996-2000, 2000-2006 онд Польш улсад хууль зүйн сургуульд суралцаж төгссөн, хүний эрхийн хуульч. 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас нэр дэвшиж байсан.

Мөнхбаатарын Алзахгүй (ХҮН нам)


9-р тойрог.

Сонгинохайрхан дүүрэг. 1, 2, 34, 35, 32, 22, 33, 21-р хороод

Мандатын тоо 2. 

Рэнцэндагвын Дагва (МАН) – Нийслэлийн ИТХ-ын дарга

Цогтсайханы Төрхүү (МАН) – 2016 оноос Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Буяагийн Тулга (АН) – 1980 онд Дархан-Уул аймагт төрсөн, 1997 онд МУИС төгссөн, хэрэглээний математикч, 2003 оноос УИХ-ын даргын шадар туслах, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, 2014-2016 онд БСШУ-ны дэд сайдаар ажилласан. 2018 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байна.

Сэлэнгийн Орхонбаяр (МАХН)

Баатаржавын Ганзориг (Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл)


10-р тойрог. 

Сонгинохайрхан дүүрэг. 3, 4, 5, 6, 26, 36, 24, 41-р хороод

Мандатын тоо 2. 

Батсамбуугийн Сэргэлэнбаатар (МАН) – Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн НАМЗХ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Х.Нямбаатарын зөвлөх байсан. 

Цэдэндамбын Баттөр (МАН) – УИХ-ын гишүүний зөвлөх

Ганбатын Батзаяа (АН) – УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас нэр дэвшиж байсан.

Билгээгийн Оюун-Эрдэнэ (АН)

Жадамбаагийн Отгонбаяр (ХҮН нам) – 1985 онд төрсөн, Эх орон телевиз, Парламент телевизийн гүйцэтгэх захирал. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.


11-р тойрог.

Сонгинохайрхан дүүрэг: 18, 38, 19, 20, 23, 39, 27, 37, 29-р хороо

Мандатын тоо 2. 

Жигжидсүрэнгийн Сандагсүрэн (МАН) – 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нанзадын Баярчимэг (МАН) – Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч

Дунайн Басбиш (АН)

Даньдайн Энхсайхан (ШИНЭ нам) – 2012-2016 онд нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас нэр дэвшиж байсан.


12-р тойрог.

Сонгинохайрхан дүүрэг: 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43, 7-р хороод

Мандатын тоо 2. 

Гүр-Аранзын Төгөлдөр (МАН) – Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хэлтсийн дарга, Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан. Анод банкны ТУЗ-ын дарга асан Гүр-Аранзын хүү бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй гэрлэсэн. 

Маньбазарын Говьсайхан (МАН) – Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүний зөвлөх

Мижидийн Тулга (АН) – Эдийн засагч, 2008-2012 онд тэргүүн Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан

Ринчинлхүмбийн Ням-Очир – 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 2005 онд ШУТИС-ийг төгссөн. Сансрын геодези, астрономич мэргэжилтэй. 2007 оноос Оюут кад, 2009 оноос Оюут группын компаниудын захирал. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. 2016 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан.

Халзайн Жамсран (ХҮН нам)


13-р тойрог.

Сонгинохайрхан дүүрэг: 8, 9, 10, 11, 28, 25, 42, 40-р хороод

Мандатын тоо 2. 

Наранцэцэгийн Алтаншагай (МАН) – Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга. Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. Биеийн тамирын дээд сургуульд суралцаж байсан. МУИС төгссөн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч байсан. Тусгал паблик релейшнз консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал

Банзарын Мөнхцэцэг (МАН) – Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга

Энхбаярын Батшугар (МАХН) – 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, Санхүү, эдийн засагч. 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан, одоо “Монсамил”, “Медиа холдинг”, “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү. 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан.

Батбаярын Ганбат (МАХН) – 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас нэр дэвшиж байсан.

Минжүүрийн Энхбаатар (ХҮН нам)

Ганбаатар Жанын (бие даагч) – Гамшгийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч


14-р тойрог.

Сүхбаатар дүүрэг: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хороод

Мандатын тоо 2. 

Оросбаатарын Мөнгөншагай (МАН) – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч

Мягмаржавын Халиунбат (МАН) – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогч 

Даваасүрэнгийн Бадарсан (АН) – 2012-2016 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Эрдэнийн Ганбат (АН) – 2016 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга

Баатаржавын Мөнхсоёл (ХҮН нам)

Олзодын Бум-Ялагч (Монголын Ногоон Нам)

Баасанжавын Амарсайхан (Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл)

Төмөрийн Төмөрбат (Дэлхийн Монголчууд нам)


15-р тойрог.

Сүхбаатар дүүрэг: 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20-р хороод

Мандатын тоо 2. 

Готовын Төмөрбаатар (МАН) – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын захирал 

Шүрэнчулууны Батбаяр (МАН) – УИХ-ын гишүүн Сү.Батболдын зөвлөх, Стар телевизийн захирал

Бишээгийн Эрдэнэсүх (АН)

Хөххүүгийн Болормаа (АН) – 2016 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Дамдины Энх-Эрдэнэ (ХҮН нам)

Жаргалсайхан Ганболд (ХҮН нам)

Гэмбэлийн Тэмүүжин (Дэлхийн монголчууд нам)


16-р тойрог. 

Чингэлтэй дүүрэг: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16-р хороод

Мандатын тоо 2. 

Нацагдоржийн Батсүмбэрэл (МАН) – 2016 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2019 оноос Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Балжиннямын Мөнхбат (МАН) – 1981 онд төрсөн. 2016 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2018 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 

Цэдэвийн Эрдэмбилэг (АН)

Лхагвасүрэнгийн Байгал (МАХН)

Бадрахын Найдалаа (ХҮН нам) – 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан

Пүрэвийн Болдгэрэл (ХҮН нам)


17-р тойрог. 

Чингэлтэй дүүрэг: 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19-р хороод

Мандатын тоо 2

Зундуйн Төмөртөөмөө (МАН) – Баянхонгор аймагт төрсөн. Бизнесийн удирдлагын магистр. УИХ-ын дарга Г.Занданшатарын Улс төрийн бодлогын зөвлөх, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч

Лхаасүрэнгийн Ариунтуяа (МАН) – Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга

Батаагийн Батхуяг (АН) – Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Сорогжоо Очирбат (АН) – 2012-2013 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, 2013-2016 онд  Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга, 2016 оноос Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Батмөнхийн Мөнхболд (ХҮН нам)


18-р тойрог.

Хан-Уул дүүрэг. 16, 21, 14, 13, 12, 10, 9-р хороод

Мандатын тоо 2. 

Жуковын Алдаржавхлан (МАН) – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.

Бямбасүрэнгийн Мягмар (МАН) – Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

Болдхуягийн Билэгт (АН) – 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас нэр дэвшиж байсан. УИХ-ын гишүүн асан Л.Болдын ах Л.Болдхуягийн хүү

Билхаанзын Амартүвшин (МАХН)

Намсрайдоржийн Отгонбаяр (ХҮН нам)

Дэлгэржавын Ганболд (Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл)


19-р тойрог.

Хан-Уул дүүрэг. 11, 8, 7, 6, 5, 4, 3-р хороод

Мандатын тоо 2. 

Баасангийн Цэрэн (МАН) – 1963 онд төрсөн. 2016 оноос Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга

Батмөнхийн Өнөбат (МАН) – Эрх зүйч, нисгэгч мэргэжилтэй. МИАТ ХК-ийн нисгэгч

Лхагважавын Отгонбаатар (АН)

Ёндонгийн Цацралтуяа (АН) – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Дамдины Ган-Эрдэнэ (ХҮН нам)

Нэргүйн Лхагвасүрэн (ХҮН нам)


20-р тойрог. 

Хан-Уул дүүрэг: 1, 15, 18, 17, 19, 20, 2-р хороо

Мандатын тоо 2. 

Бадарчийн Одсүрэн (МАН) – Метро девелопмент ХХК-ийн захирал, 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан.

Лхагвын Отгонжаргал (МАН) – Хан-Уул дүүргийн зүүний хүчний холбооны дарга, ИНЕГ-ын албаны дарга асан, Чингэс хаан олон улсын нисэх буудлын үйлчилгээ эрхэлсэн дэд захирал

Доржготовын Байдраг (АН) 

Пүрэвдоогийн Батхишиг (АН)

Пүрэвжавын Ганзориг (ХҮН нам)

Цогтхүүгийн Алтансор (ХҮН нам)

Бямбасүрэнгийн Жагар (Монголын Ногоон Нам)


21-р тойрог.

Багануур дүүрэг. 1, 2, 3, 4, 5-р хороод

Мандатын тоо 2. 

Сумъяагийн Даваасүрэн (МАН) – Багануур дүүргийн Засаг дарга 

Тэрбишийн Отгонболд (МАН) – Багануур дүүргийн ИТХ-ын дарга

Цэвэгмэдийн Өлзийхишиг (АН)

Чулууны Өлзийдэлгэр (МАХН)


22-р тойрог. 

Багахангай дүүрэг. 1, 2-р хороод

Мандатын тоо 2. 

Сэрдамбын Эрдэнэбаяр (МАН) – Багахангай дүүргийн Засаг дарга

Баатарын Болор-Эрдэнэ (АН) 


23-р тойрог.

Налайх дүүрэг. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хороод

Мандатын тоо 2. 

Чойжинсамбуургийн Раднаабазар (МАН) – Налайх дүүргийн Засаг дарга 

Буяндалайн Нэргүй (МАН) – Налайх дүүргийн ИТХ-ын дарга 

Дашзэвэгийн Алтанхуяг (АН) – “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал асан

Ванчинхүү Мөнхцэцэг (МАХН)


Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнууд (2020.08.15-ны байдлаар)


1990-2020. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид (Тооны хэлээр)