Нямдорж Цэндийн

Улс төрч, 2021 оны 1-р сараас Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 


АЛБАН ЁСНЫ НАМТАР

2021 оны 2-р сарын байдлаар

1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай, эхнэрийн хамт амьдардаг.

1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй.

1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан.

Тэрбээр төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан.

Эх сурвалж: parliament.mn


2020 оны 1-р сарын байдлаар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ
Орос

ЦАХИМ ШУУДАН
nyamdorj@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
nyamdorj.parliament.mn

Эх сурвалж: parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Эх сурвалж: iaac.mn

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s