Ням-Осор Цэвээндоржийн

2020 оны 7-р сараас Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга

 


Албан ёсны намтар

2021 оны 1-р сар

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар – https://police.gov.mn/p/3835


Хуульч, эрх зүйч мэргэжилтэй

Хоёр: Боловсрол эзэмшсэн байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
2001 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2002 онд Тайланд улсад Оюуны өмчийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт
2002 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургуульд гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалт
2009 онд Цагдаагийн ерөнхий газарт гүйцэтгэх ажлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан

Гурав: Ажлын туршлага:

1991-1992 онд Авто засварын үйлдвэрийн нэгдлийн гэрээт галын хэсэгт гал сөнөөгч
1996-1997 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч
1997-2000-онд Мөн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
2000-2002 онд Мөн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч
2002 оны 02 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
2002 оны 09 дүгээр сараас Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч
2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр тусгай тасгийн дарга
2010-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга
2011-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
2012-2015 онд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга
2015 оны 05 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан