Одбаяр Одончимэдийн

2020.05.07. Балжиннямтай өдөр нэвтрүүлэг:

1984 онд Багшийн дээд шалгалт өгөөд Чехословак, Москва, Киев гурвыг сонгох байсан… Аав, чамд Москва томдоно, тийм учраас Киевт сур гэсэн… Спорт тоглоомын багш дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж төгсгөсөн… 1988 онд төгсгөж ирээд Багшийн дээдэд хичээл заасан…


Одончимэд ОДБАЯР(Дэд захирал, Эрдэнэс Монгол ХХК)

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал О.Одбаяр нь 1984 онд Нийслэлийн 13-р дунд сургууль, 1984-1888 онд Зөвлөлт Холбоот Улсын Киев хотын Багшийн Их Сургуульд багш мэргэжлээр, Монгол Улсын магистр зэрэгтэй, АНУ-ийн Флорида мужийн Техникийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр, 1997-2000 оны хооронд Отгонтэнгэр Их Сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2017 онд АНУ-ын Бостон хотын Харвардын Их Сургуульд удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн.

Тэрбээр Монгол Хятадын хамтарсан Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газрын захирлаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Атташе, Гуравдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012  нд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “Алтай Холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд захирлын албыг хашиж, төрийн өмчит аж ахуйн нэгж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг удирдан түүний үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан Монгол улсын нийт ард иргэдэд хүртээх ажлыг хийж гүйцэтгэж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 13 охин компани, түүний дотор Эрдэнэс Оюу толгой ХХК (34%), Эрдэнэс Таван толгой ХК (100%) зэрэг дэлхийн хэмжээний зэс-алт, коксжих нүүрсний уурхай, Багануур ХК (75%), Шивээ-Овоо ХК (90%) зэрэг компаниудыг эзэмшиж, удирдан чиглүүлж ажилладаг.