2020 оны 9-р сараас Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа
1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.
Боловсролын байдал:
1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;
Хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;
2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;
Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон.
Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.