Оюундарь Наваан-Юндэнгийн

Улс төрч, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн


Википедиа цахим нэвтэрхий тольд бичсэнээр УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь 1989 онд монгол, зөвлөлтийн хамтарсан 3 дугаар сургуулийг алтан медальтай төгсөж, 1995 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй дүүргэжээ. Дунд сургууль төгссөнөөсөө хойш зургаан жилийн дараа “Сэрүүлэг” дээд сургууль төгссөнөөс нь үзэхэд энэ завсар 1-2 жил чөлөөтэй байсан, магадгүй хүүхэд төрүүлж өсгөсөн байж болох юм. Мөн энд 2004 онд НҮБ-ын “Биологийн төрөл зүйл”-ийн суурь конвенцийн дэд Ерөнхийлөгчөөр ажилласан гэж тэмдэглэсэн атал албан ёсны намтартаа үүнийг орхигдуулжээ. УИХ-ын Тамгын газрын цахим сайтад буй уг намтарт 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан гэсэн мөртлөө Википедиа-д 2008–2014 онд НИТХ-д МАН-аас нэр дэвшиж, сонгогдон Сүхбаатар дүүргийг төлөөлөн ажилласан гэж огноо зөрүүтэй бичсэн байв. Түүний Википедиа дахь намтар 2016 оны 3 дугаар сараас хойш шинэчлэгдээгүй бөгөөд тэндэх мэдээллээс Н.Оюундарь Гадаад хэргийн дэд сайдаар одоо хэр ажиллаж буй мэт ойлголт төрөхөөр байна.


 Wikipedia-д тавигдсан намтар

(2020 оны 3-р сар)

 


АЛБАН ЁСНЫ НАМТАР

(Монгол Улсын Их хурлын http://www.parliament.mn сайт, 2020 оны 3-р сар)

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1995 онд Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр
1998 онд Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1996 онд Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
1996-1997 онд Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
1997-1998 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
1999-2000 онд Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
2000-2004 онд Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
2004-2006 онд Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2008-2010 онд БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
2010-2014 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
2014-2015 онд Гадаад хэргийн яамны дэд сайд
2015-2016 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ
2010 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Герман, Хятад

ЦАХИМ ШУУДАН
oyundari@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://oyundari.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s