Оюунчимэг Мөнхөөгийн

Сэтгүүлч, улс төрч, Монгол Улсын Их Хурлын гишүүн


2018 оны 11-р сард нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ЖДҮ бол хулгай биш, шударга, шуурхай шийд!!” гэж бичсэн хуудас бариад авахуулсан зураг гарч олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн билээ. Тэгвэл М.Оюунчимэг гишүүн өөрийн хуудсаар тайлбар хийж “… өнөөдөр Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох МЭХ-ноос гаргасан уриалга санаачлагыг УИХ-ын эмэгтэй гишүүнийхээ хувьд дэмжин нэгдсэнийг мөн л санаатайгаар улайм цайм эвлүүлэн ЖДҮ-ээс зээл авсан дарга нарыг өршөөх мэтээр өөрчлөн янзалж DNN гэх пейж хуудаснаас зохион байгуулалттайгаар төлбөртэй тарааж, нэр хүндийг минь гутаан доромжилж байна. Энэ мэтээр УИХ-ын гишүүний минь хувьд нэр хүндийг минь сэвтээх явуулга улам даамжирч, хэрээс хэтэрсээр байгаа тул би хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхээс аргагүйд хүрлээ” гэж няцаасан байна.

Энэ нь эвлүүлэг байжээ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн сонгогдсоноос хойш түүний төрсөн эгч М.Цэцэгээ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар, төрсөн дүү М.Эрхэмзаяа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Тээвэр, ложистикийн хэлтсийн захирлаар томилогджээ.


Сэтгүүлч М.Оюунчимэг “Монголын мэдээ” агентлагийн тоймч байхдаа 1990-ээд оны сүүлчээр тухайн үед Засгийн эрх барьж байсан Ардчилсан намд элсэж гишүүний батлахаа гардан авч байгаа сурвалжлага “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр гарч байжээ.


АЛБАН ЁСНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1995 онд ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч
1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал
2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх
2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал
2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ
2007 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
oyunchimeg@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://oyunchimeg.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s