Оюунчимэг Чулууны

2020 оны 8-р сараас Архивын ерөнхий газрын дэд дарга


Боловсрол:

1976 -1986 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1-р сургууль
1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын түүхийн ангийг “түүхч, түүхийн багш, “архив судлаач” мэргэжлээр бакалавр зэрэгтэй;
1999 онд МУИС-ийг түүхийн ухааны магистр зэрэгтэй;
2007 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер” мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэшил:

1995,1996 онд БНХАУ-д “Архивын баримтын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт”;
2012 онд Оросын Холбооны Улсад “Архивын мэдээллийн технологи, цахим архив”;
2001-2002 онд Япон улсад “Архивын менежмент” чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Хөдөлмөр эрхлэлт:

1990-1992 онд Баянхонгор аймаг дахь улсын архивд эрхлэгч;
1992-1996 онд Улсын архивын хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн лабораторийн эрхлэгч;
1996-2000 онд “Тэнгэр” дээд сургуульд түүх – архивын ахлах багш;
2000-2005 онд Үндэсний архивын газрын Судалгаа, арга зүй, хяналтын хэлтэст ахлах мэргэжилтэн;
2005-2008 онд Үндэсний архивын газрын Бодлого зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга;
2008-2012 онд Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга;
2012-2013 онд Архивын ерөнхий газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар;
2013-2014 онд Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газарт улсын байцаагч;
2014-2020 онд Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, газрын дарга;
2020.08.21-ний өдрөөс Архивын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.