Пүрэвхүү Цэрэндоржийн

2021 оны 7-р сараас Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх


Ц.Пүрэвхүүгийн жилийн орлого: Түүний өөрийнх нь орлого, жилийн 106063.33 бол гэр бүлийн гишүүний орлого 147365.00 байна. Мөн 350 сая төгрөгийн үнэтэй нийтийн орон сууц, Суудлын жижиг машин,Lexus, HS 200- 1, суудлын жижиг машин, тoyota, RAV 4 машинтай.

Хуулийн этгээдүүд: Ц.Пүрэвхүү “Утааны эсрэг ээж аавууд” ТББ болон агаарын бохирдлын эсрэг тэмцлээр олон нийтэд танигдсан. 2016 оны өвөл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг, 2017, 2018 оны өвөл С.Хүрэлсүхийг тус тус Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байх үед жагсаал цуглаанаа идэвхтэй хийж байсан.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ыг 2017.01.05 нд байгуулагдсан (Улаанбаатар Баянзүрх, 4-р хороо, 15-р хороолол, 46а байр 15). Удирдах зөвлөлийг нь Батдоржийн Даваажаргал даргалдаг бол бусад гишүүд нь Чулуунбаатарын Золзаяа, Ганбатын Март, Батжаргал Бундхорол нар байна.

Мөн “Утааны эсрэг мэдээлэлтэй ирээдүй” ХХК-ийг 2017-06-12 нд байгуулсан, компанийн 33 хувийг эзэмшиж, гүйцэтгэх захирлын албыг хашиж байхдаа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр шилэгдээд байна. Үйл ажиллагааны чиглэлээ, интернетийн үйлчилгээ, зар, сурталчилгааны хийх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, дуудлагын жолоочийн үйлчилгээ ба гадаад худалдаа, вэб сайт хийх гэжээ. Компани Улаанбаатар, Баянзүрх, 4-р хороо, 15-р хороолол, 46-а, 15 тоот хаягт бүртгэлтэй ба хамтран эзэмшчигдээр Төмөрийн Мандахжаргал, Ганбатын Март нар байна.

Ганбатын Март түүний Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын удирдах зөвлөлд мөн хамаардаг хамтран зүтгэгч нь.


2021 онд МАН-д гишүүнээр элсэж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцсон


Албан ёсны намтар

2021 оны 7-р сар

Цэрэндоржийн Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
  • 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
  • 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
  • 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
  • 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Эх сурвалж: president.mn