Саранчимэг Батсүхийн

Улс төрч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга.


Тэрбээр 1994 онд УИХ-ын Тамгын газарт анх ажилд орж компьютер сүлжээ хариуцсан администратораар таван жилийн турш ажиллажээ. Харин 1999-2006 он хүртэл юу хийж, ямар ажил эрхэлж байсан нь албан ёсны намтарт бичигдээгүй боловч Википедиа цахим нэвтэрхий толийн монгол хувилбарт АНУ-ын “Richman” ХХК-ийн маркетингийн мэргэжилтнээр 2003-2006 онд ажиллаж байсан гэж дурдсан байна. Тэгвэл 1999 онд АНУ-ын Хавайн Номхон далайн их сургуульд суралцахаар сургалтын төрийн сангаас 32580 долларын зээл аваад эргэн төлөөгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Гэхдээ тус сургуульд 2003-2006 онд суралцсан мэдээлэл байдаг. Зээл авахдаа байгуулсан гэрээнд “Гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна” гэсэн нөхцлийг харилцан тохирч байжээ. Ямар байгууллагыг гэрээнд заасан нь тодорхойгүй.

Энэ бүгдээс дүгнэж үзэхэд эрхэм гишүүн 1999- 2006 онуудад хилийн чанадад суралцсан буюу ажилласан байна.


Эцэг эх (Эцэг эхийн нэр овог, тэдний намтрын огноо, үндэс угсаа, оршин сууж байсан газар, эрхэлж байсан ажил албан тушаал, төрсөн болон бусад онцлох ах дүү, хамаатан, хүүхэд нас, суралцсан дунд сургууль, хаана, хэдээс хэдэн онд гэх мэт)

Аав Батсүх нь Дундговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт эдийн засагч, ээж Д.Сэржмядаг нь тус аймгийн төв эмийн санд ажиллаж байсан. Төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр Дундговь аймгаас хоёр удаа сонгогдсон.

“Батсүхийнх гэж гурван охинтой, ганц хүүтэй айлын хамгийн том нь болж би төрсөн. Багадаа их шартай, шатар тоглох дуртай хүүхэд байсан. Сүүлд шатрын спортын мастер болсон” гэж бага насныхаа тухай дурссан байна. .

Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль төгсчээ.


Боловсрол, эрдмийн зэрэг цол (их дээд сургуулийн нэр, элссэн, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг цол, хамгаалсан сэдэв, огноо)

Албан ёсны намтарт нь 1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд суралцаж Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн. 2012-2013 онд Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт хамрагдсан. 2014-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцан Эрх зүйч мэргэжлээр төгссөн гэж бичжээ.

Харин Википедиа цахим нэвтэрхий толийн монгол хувилбарт АНУ-ын Хавайн Номхон далайн их сургуульд инженер мэргэжлээр 2003-2006 онд суралцсан гэж тэмдэглэсэн атал энэ тухай мэдээлэл албан ёсны намтарт нь алга байна.


Ажилласан байдал (тухайн ажил, албан тушаалд орсон огноо, хашиж байсан албан тушаалын нэр, гарсан огноо, хэрвээ мэдээлэл байгаа бол шалтгаан)

1994 онд УИХ-ын Тамгын газарт анх ажилд орж компьютер сүлжээ хариуцсан администратораар таван жилийн турш ажиллажээ. 1999-2006 он хүртэл юу хийж, ямар ажил эрхэлж байсан нь албан ёсны намтарт нь бичигдээгүй. Харин Википедиа цахим нэвтэрхий толийн монгол хувилбарт АНУ-ын “Richman” ХХК-ийн маркетингийн мэргэжилтнээр 2003-2006 онд ажиллаж байсан гэж дурдсан байна.

2006-2009 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын тэргүүнээр ажиллажээ.

2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон 2015 он хүртэл ажиллажээ. Энд ажилласан үеэ өөрийн амьдралын хамгийн бүтээлч он жилүүд гэж дурссан байдаг. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гаргасан сурталчилгааныхаа сэтгүүлд “2010 онд байгууллага маань 27 хүн, 27 бээлий, таван хүрзтэй, шарилж дүүрэн, дэд бүтэц гэх зүйлгүй эхэлж байв. Тэр үед олон хүмүүс энэ бүтэхгүй төсөл, ээлжит үлгэр домог гэж шүүмжилж байсан. Харин өнөөдөр хотын маань иргэдийн олноороо ирэх дуртай газар болсон. Маш их хичээж зүтгэсний үр дүнд гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг цэцэрлэгт хүрээлэндээ татаж чадсан” гэж ярьжээ.


Улс төрийн замнал

Б.Саранчимэг 1999 онд МАН-ын гишүүнээр элсчээ.

2011 онд Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажилласан. /2008-2012, 2012-2016/

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын зөвлөхөөр ажиллажээ

2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нийслэлийн Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшиж нийт сонгогчдын 39.48 хувь буюу 8660 хүний санал авч Монгол Улсын Их Хурлын гишүүнээр анх удаа сонгогджээ.

2016 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж буй.


Улс төрийн үйл ажиллагаа, үзэл бодол, байр суурь (Улс төрийн ба төрийн бус байгууллагын гишүүнчлэл, огноо, сонгуульт ба бусад албан тушаал, огноо, тодорхой үйл явдал буюу асуудалд оролцсон байдал, дуулиан шуугианд холбогдсон ба хуулийн хариуцлага хүлэээсэн байдал, илэрхийлсэн байр суурь, бичсэн, хэлсэн үгний ишлэл)

1999 онд АНУ-ын Хавайн Номхон далайн их сургуульд суралцахаар төрийн сангаас 32580 долларын зээл аваад эргэн төлөөгүй гэх шүүмжлэлд өртсөн. Сургалтын төрийн сангаас 1999 онд зээл авсан ч уг сургуульд 2003-2006 онд суралцсан бололтой. Зээл авахдаа байгуулсан гэрээнд “Гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна” гэсэн нөхцлийг харилцан тохирч байжээ.


Бусад хүмүүсийн үнэлэлт (магтаал, шүүмжлэл, ишлэл хэлбэрээр)

УИХ-ын сонгуульд 2016 онд нэр дэвшихэд нь Монгол Улсын төрийн соёрхолт инженер Н.Нацагням “Инженерүүд улсыг хөгжүүлдэг юм. Үүнийг батлах шиг амархан юм үгүй. Зүгээр л инженер хүн удирдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн төслийг очоод хараарай. Монгол инженерүүдийн нэрийг хамгаалсан Саранчимэгийн энэ ажлаар би бахархдаг. Бид сайхан ярьдагт нь итгэсээр 26 жил дэлхийгээс хоцорлоо. Одоо өөрчлөх цаг ирсэн” гэж хэлж байжээ.


Хөрөнгө орлого, зарлага, ашиг сонирхол

Авилгатай тэмцэх газарт гаргасан 2018 оны Хөрөнгө орлого, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээс нь үзвэл тэрбээр 22 сая төгрөгийн орлоготой, 1 тэрбум 119 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, Жонон Лүндэг ХХК, Гранд Фиорэ ХХК-г тус бүр 100 хувь өмчилдөг, хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 42 сая төгрөг байсан байна.

Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд “Жононлүндэг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид түүний нэр биш, Тунгалагийн Амарсанаа, “Грандфиорэ”ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Оюунцэцэгийн Хатанбаатарын нэр бичигдсэн байна.

Б.Саранчимэг хэд хэдэн төрийн бус байгуулллагыг үүсгэн байгуулжээ. Тухайлбал, “Шинэ зууны Улаанбаатар” эрдэм шинжилгээний төв” НҮТББ-ын хамтран эзэмшигч, удирдах зөвлөлийн дарга, “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” НҮТББ-ын хувь эзэмшигч, удирдах зөвлөлийн дарга бөгөөд “Олон улсын үзэсгэлэнгийн холбоо” НҮТББ-ыг Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Мигэддоржийн  Батчимэг болон ах Б.Наранхүү нартай хамтран байгуулжээ.

Бас “Улс төрч эмэгтэйчүүдийг дэмжих сан”-гийн хувь эзэмшигчид нь Цэндсүрэнгийн Сандуй, Батсүхийн Оргил, Батсүхийн Саранчимэг юм.


Хувийн амьдрал (гэр бүл, хүүхэд, тэдгээрийн эрхэлж буй ажил, ач зээ, онцлох ах дүү, хамаатан, амьдардаг газар, хөрөнгө орлого, зарлага, хобби, шашин шүтлэг)

Нөхөр нь Д.Мөнхбаатар, хоёр хүүтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа нөхөр нь Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлаар томилогдсон.

Шатрын спортын мастер.

Түүний хүргэн дүү В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажилладаг.


Шагнал (төрийн одон медаль, бусад, цол хэргэм)

-Алтангадас одон /2012/

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон /2015/


Бүтээл (бичсэн ном товхимол, нийгэм-улс төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл)

“Ногоон ном” (2012)

“Шийдэмгий нүүдэл” ном (2019)

Шинэ номынхоо нээлт дээр зохиогч “Өнөөдөр хоёр дахь номоо өлгийдөн авч буйдаа баяртай байна. “Шийдэмгий нүүдэл” номоороо хүний амьдралыг шатрын ертөнцтэй холболоо. Түүх болон сургамж, санаа оноо, шийдлүүдийг уншигчдадаа хүргэхийг зорьсон. Шатар бол ганц спорт төдийгүй стратеги, бодлого агуулагддаг. Тиймээс шатар хүний амьдралд маш олон эерэг нөлөө үзүүлж байдаг. Шатар зөв нүүх ёстой байдаг шиг амьдралд ч бас зөв хандлагатай байж чадвал залуус санасандаа хүрнэ. Шатрын нүүдэл ухардаггүй шиг залуус ч бас зорилгынхоо төлөө тууштай байж чадвал амжилтад хүрч чадна гэдгийг би энэхүү номоороо илэрхийлж байгаа юм. Шатрын стратеги гэдэг бол аливаа зүйлийг томоор харах, нүүдлийн учир шалтгааны холбоосыг гаргаж өгч байдаг маш их боловсрол өгч байдгаараа онцлог” гэж хэлжээ.


Хаяг (шуудангийн хаяг, мэйл хаяг, фэйсбүүк, твиттер хаяг, цахим сайт)

Цахим шуудан: saranchimeg@parliament.mn

Цахим хуудас: http://saranchimeg.parliament.mn

http://www.twitter.com/SaranchimegUB

http://www.facebook.com/BatsukhSaranchimeg

http://www.intstagram.com/SaranchimegUB

http://www.saranchimeg.mn

b.saranchimeg@gmail.com


Түүний тухай бүтээл, эх сурвалж (ном, сэтгүүл, товхимол, өгүүлэл, кино, бусад уран бүтээл, холбоос)

 

АЛБАН ЁСНЫ НАМТАР

2020 оны 1-р сар. Монгол Улсын Их хурлын цахим сайтад тавигдсан намтар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер
2012-2013 онд Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн магистр
2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
2014-2017 онд МУИС, Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор
2006-2009 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын тэргүүн
2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал
2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга

ШАГНАЛ
2011 онд НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”
2012 онд Алтангадас одон
2013 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Хүндэт жуух”
2013 онд Нийслэлийн хүндэт тэмдэг
2014 онд ХАҮ-ийн танхимын эко интерпрэнер
2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
saranchimeg@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://saranchimeg.parliament.mn


Wikipedia цахим нэвтэрхий тольд байршуулсан намтар

2020 оны 1-р сарын байдлаар (2016 оны 3-р сараас хойш шинэчлээгүй)

 


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s