Сэргэлэн Цэдэвийн

Хошууч генерал,  2020 оноос УИХ-ын гишүүн


Албан ёсны намтар
(УИХ-ын цахим сайт – parliament.mn)

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1984 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль
1997 онд Команд штабын институт
2000 онд ОХУ-ын холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа, Хилийн албаны оператив тактик, оператив тактикч-команд штаб, цэргийн шинжлэх ухааны магистр, Дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1991 онд Дорнод аймгийн Матад суман дахь Бага хүрээгийн заставын ББС-ийн орлогч, заставын дарга
1991-1992 онд Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Тарган-Ухаагийн заставын дарга
1992-1994 онд Замын-Үүд дэх заставын дарга, уулзалтын цэгийн дарга
1994-1995 онд Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер, хилийн төлөөлөгчийн туслах
1997-2001 онд Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч
2001-2006 онд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн захирагч, Дорнодын хилийн төлөөлөгч
2006-2009 онд ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга
2009-2013 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч
2013-2016 онд “Импайргаз Монголиа” ХХК-ийн захирал
2016-2020 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ
2007 онд Бригадын генерал
2011 онд Хошууч генерал
Цэргийн гавьяаны улаан тугийн одон
Цэргийн гавьяаны одон
Цэргийн хүндэт медаль
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ
Орос