Сүнжид Дугарын

2020 оны 11-р сараас Хүний эрхийн хорооны гишүүн

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • Нутгийн удирдлагын сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 1999 онд магистр,
  • ХБНГУ-ын Мьюнхен хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр (LL.M) 2002 онд,
  • “Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь” сэдвээр хууль зүйн доктор (Dr.jur) 2009 онд ХБНГУ, Мьюнхэн хот, Людвиг-Максимилианы Их Сургуульд

Ажилласан байдал:

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн
  • Судлаач, өмгөөлөгч, төрийн захиргааны албан хаагч, төрийн бус байгууллагын захирал, дотоодын болон олон улсын төслийн зөвлөх, зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд их, дээд сургуулийн багшаар 22 жил ажилласан туршлагатай.
  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн
  • Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн чиг үүргийн хорооны тэргүүн
  • Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн
  • Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Нутгийн удирдлага, Хүний эрхийн чиглэлээр бие даасан гарын авлага, бүтээл 6, хамтарсан бүтээл 11, нийт 31 судалгааны ажилд зөвлөх, ажлын хэсгийн гишүүнээр оролцож, 35 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, бүтээлийг хэвлүүлсэн.
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тайлбар, Захиргааны ерөнхий хуулийн тайлбарын хамтран зохиогчоор оролцож, 6 бүтээлийг хянан тохиолдуулсан. “Захиргааны ерөнхий хууль”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга” зэрэг нийт 11 хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа

  • 2020.11.06-2026-11.06