Сүхбаатар Жамъянхорлоогийн

Улс төрч, 2019 оны УИХ-ын даргын ахлах зөвлөх


Түүний өөрийн фэйсбүүк хуудсандаа танилцуулсан намтар

Миний танилцуулгыг зарим залуус асуужээ.

Миний бие Жамъянхорлоогийн СҮХБААТАР

1975 онд Дархан хотод төрсөн. Айлын ууган хүүхэд. Дөрвөн эрэгтэй дүүтэй.
Гэргийн хамт амьдардаг. Хоёр хүүхэдтэй.

Мэргэжил боловсрол:

1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургууль
1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
1997-1999 онд МУИС-ийн магистрантур дүүргэсэн.
Эрх зүйч /хуульч/ мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.
АНУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Мэргэжлийн 1 сурах бичиг, 3 гарын авлага, 1 товхимол бичиж нийтийн хүртээл болгосон. Нийтийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг.

Ажлын туршлага:

1. 1997.07-2005.06 сард “УБ-Эрдэм” дээд сургуулд захиргааны эрх зүйн багш, ахлах багш МУИС-ийн ХЗС, Түшээ, Орхон, Шихихутаг зэрэг сургуулиудад хичээл зааж байсан;

2. 1997.08-1999.04 сард УИХ-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор, профессор С.Төмөрийн орон тооны ажилтан / хууль зүйн туслах/;

3. 1999.04-2001.02 сард УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх;

4. 2001.02-2006.04 сард Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга;

5. 2006.02-2008.06 сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;

6. 2008.08-2012.07 сард Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон 2010.12-2012.07 сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга;

7. 2012.07-2013.11 сард МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга;

8. 2016.03-2016.09 сард МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга;

9. 2019.07 сараас одоог хүртэл УИХ-ын даргын Ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.

Гавьяа шагнал:

2005 онд “Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан” /Сонгуулийн зохион байгуулалт-үйл ажиллагааг боловсронгуй болгох үйлсэд зүтгэсний учир/ ;
2009 онд “Алтан гадас” одонгоор /Төрийн ордны Тэнгэрлэг эзэн хааны дурсгалын цогцолборын ажлыг удирдан босгосны учир/;
2015 онд “Шуудангийн тэргүүн ажилтан” /Монголын анхны Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулалцсан учир/;
2011 онд Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны “Алтан медаль” /Монголд анх удаа Азийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсны учир/;
2011 онд УИХ-ын “Алтан соёмбо” /Сонгуулийн шинэтгэлийн үндэс сонгуулийн хууль, тогтолцоог шинэчлэх үйлсэд манлайлан ажилласны учир/ шагналаар тус тус шагнагдсан.