Тавинбэх Нансалын

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд


Албан ёсны намтар
(2020 оны 8-р сар)

Төгссөн сургууль, мэргэжил

1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64-р сургууль, 1990-1995 онд Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр, 2020 онд ШУТИС-ийн ЭХС-ийн магистр зэрэгтэй төгссөн.

Ажилласан байдал

·         1989-1990 онд БНЦШСГ-т монтёр /Багануур цахилгаан шугам сүлжээний газар/

·         1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцынмастер, инженер

·         1997-1998 онд БНЦШСГ-т Засварын албаны дарга

·         1999-2000 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Маркетингийн албаны менежер, дарга

·         2001-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер

·         2007-2013 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал

·         2013-2015 онд Багануур Энерги ХХК-ийн Захирал

·         2015-2016 онд Багануур хотын Захирагч

·         2017-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал

Улс төрийн сонгуульт ажил

·         2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч

Шагнагдсан байдал:

·         2006 онд Эрчим хүчний тэргүүний ажилтан

·         2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

·         2014онд төрийн дээд Алтангадас одон

·         2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл

Англи, Орос

Цахим шуудан

tavinbekh@energy.gov.mn


Албан ёсны намтар
(2020 оны 7-р сарын 8)

Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. Н.Тавинбэх нь 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.