Тлейхан Алмаликийн

2016 оноос Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга


Дулааны инженер, үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй.

Америкийн Нэгдсэн Улс, болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлсэн, Удирдлагын ухааны доктор( Ph.D),

Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор цолтой.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

1976-1996 онуудад “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д мастер, ахлах инженер, цехийн дарга, ерөнхий инженер, 1990 оноос тус цахилгаан станцын дарга, 1995-1997 онд Төвийн эрчим хүчний системд хөрөнгө оруулалт технологийн шинэтгэлийн төвийн захирал, мэргэжилтэн, 1997-2004 онд Эрчим хүчний удирдах газар, Түлш, эрчим хүчний ерөнхий газарт хэлтэс, албаны дарга, 2004-2008 онд Түлш, эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан. 2008-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан.

2016 оны 11 сараас эхлэн Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар томилогдон ажилласан

2019 онд дахин гурван жилээр томилогдсон.