Мэдээ. Баримт. Ишлэл

2021.04.02. УИХ-ын Нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн Энхтайваны Энхжаргал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн Лхагважавын Төр-Од нарыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Хаянхярваагийн Амгаланбаатарыг тус тус томилсон байна.

2021.03.29. Рио Тинто” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Хэнчбишийн Амаржаргалыг томилсон байна.

2021.03.05. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс тус телевизийн Ерөнхий захирлаар Агваандашийн Бүрэнбаатарыг томилжээ. Сонгон шалгаруулалтад нийт 15 нэр дэвшигч өрсөлдсөн байна. А.Бүрэнбаатар өмнө нь МҮОНРТ-ийн сэтгүүлчээр ажиллаж байжээ.