Энэ сайтын тухай

Ted.mn

Улс төрчид болон улс төрийн сонгуульд нэр дэвшигчдийн зүгээс олон нийтэд танилцуулж байгаа намтар аль болох үнэн зөв бөгөөд бүрэн байж иргэд, сонгогчдын мэдэх эрхийг хангаж ухамсартайгаар сонголт хийх шалгуур байж улс төрийн сонгуулийг шударга бөгөөд хуулийн дагуу явуулахад хувь нэмрээ оруулах нь манай сайтын үндсэн зорилго байна.


Намтар

Улс төрчид, нэр дэвшигчдийн намтар нь тэдний ажил амьдрал, амжилт ололт, алдаа дутагдал, хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлыг хураангуйлсан товчоо юм.

Улс төрчид, нэр дэвшигчдийн намтар нь цаг хугацаагаар дараалуулсан тоо, нэр, баримтууд төдий бус түүнийгээ хэрхэн бичиж танилцуулж байгаа тухайн хүний мөн чанар, хандлага, хэр шударга болохыг илэрхийлнэ.


“Намтар бичих соёл”

“Ил тод байдал сан” ТББ-аас сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, хариуцлагын асуудлаар хийсэн судалгаа, мониторингийн явц, үр дүнгээс үзэхэд улс төрчид болон төрийн албан хаагчдийн зүгээс олон нийтэд танилцуулж байгаа намтарт ямар нэгэн тогтсон хэм хэмжээ, ёс зүйн болон бусад шаардлага тавигдахгүй байна

Ялангуяа улс төрчид болон нэр дэвшигчид өөрсдийн намтрыг дур зоргоороо бичиж байна.  Нэр дэвшигчдийн намтар сурталчилгааны зорилготой байх нь зүйн хэрэг боловч худлаа бичих, зарим баримтыг ор тас нуух, санаатай санаагүй будлиулах явдал түгээмэл болжээ.

Нэг үгээр хэлэхэд намтар бичих соёл, ёс зүй үгүйлэгдэж байна.


Улс төрчид, нэр дэвшигчдийн намтрыг дараах ерөнхий загварын дагуу бүрдүүлж байгаа болно

ХУРААНГУЙ

  • Эцэг эх, бага нас 
  • Боловсрол, эрдмийн зэрэг цол
  • Ажилласан байдал 
  • Улс төрийн замнал
  • Улс төрийн үйл ажиллагаа, үзэл бодол, байр суурь 
  • Бусад хүмүүсийн үнэлэлт 
  • Хөрөнгө орлого, зарлага, ашиг сонирхол
  • Хувийн амьдрал 
  • Шагнал
  • Бүтээл
  • Хаяг
  • Түүний тухай бүтээл, эх сурвалж

ДЭЛГЭРЭНГҮЙ

Эцэг эх, бага нас (Эцэг эхийн нэр овог, тэдний намтрын огноо, үндэс угсаа, оршин сууж байсан газар, эрхэлж байсан ажил албан тушаал, төрсөн болон бусад онцлох ах дүү, хамаатан, хүүхэд нас, суралцсан дунд сургууль, хаана, хэдээс хэдэн онд гэх мэт)

Боловсрол, эрдмийн зэрэг цол (их дээд сургуулийн нэр, элссэн, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг цол, хамгаалсан сэдэв, огноо)

Ажилласан байдал (тухайн ажил, албан тушаалд орсон огноо, хашиж байсан албан тушаалын нэр, гарсан огноо, хэрвээ мэдэгдэж байгаа бол шалтгаан)

Улс төрийн замнал

Улс төрийн үйл ажиллагаа, үзэл бодол, байр суурь (Улс төрийн ба төрийн бус байгууллагын гишүүнчлэл, огноо, сонгуульт ба бусад албан тушаал, огноо, тодорхой үйл явдал буюу асуудалд оролцсон байдал, дуулиан шуугианд холбогдсон ба хуулийн хариуцлага хүлэээсэн байдал, илэрхийлсэн байр суурь, бичсэн, хэлсэн үгний ишлэл)

Бусад хүмүүсийн үнэлэлт (магтаал, шүүмжлэл, ишлэл хэлбэрээр)

Хөрөнгө орлого, зарлага, ашиг сонирхол

Хувийн амьдрал (гэр бүл, хүүхэд, тэдгээрийн эрхэлж буй ажил, ач зээ, онцлох ах дүү, хамаатан, амьдардаг газар, хөрөнгө орлого, зарлага, хобби, шашин шүтлэг)

Шагнал (төрийн одон медаль, бусад, цол хэргэм)

Бүтээл (бичсэн ном товхимол, нийгэм-улс төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл)

Хаяг (шуудангийн хаяг, мэйл хаяг, фэйсбүүк, твиттер хаяг, цахим сайт)

Түүний тухай бүтээл, эх сурвалж (ном, сэтгүүл, товхимол, өгүүлэл, кино, бусад уран бүтээл, холбоос)

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s