Түвшинжаргал Эрдэнийн

2020 оны 8-р сараас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн


УИХ-ын танилцуулга

2020 оны 8-р сар 

Эрдэнээ овогтой Түвшинжаргал нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, халх. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1999 онд Академийн Удирдахуйн ухааны сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2009 онд “Од консалтинг” хууль зүйн товчоонд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, мөн 2001-2009 онд “Глобал телеком” компанид хуулийн зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Тэрэлж Алтай” ХХК-ийн захирал, 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтэст зөвлөх, 2012-2014 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2014-2015 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх, 2015-2016 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2016 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна.