Уртнасан Нямжавын

2021 оны 1-р сараас Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд


Албан ёсны намтар

2021 оны 2-р сар

(1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж буй сэтгүүлч юм.

Боловсрол: 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн, 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television ) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага, 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт, 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

Ажилласан байдал: 1998-2000 онд Eagle телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, Эдийн засгийн редакцад сэтгүүлч, редактор, 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал, 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн, 2016 оноос “Юни солор” ХХК-ийн Ерөнхий захирал, 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2021 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам – https://www.mne.mn/?page_id=33


Албан ёсны намтар 

2021 оны 1-р сар

1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.

Ээж, охины хамт амьдардаг.

1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй.

1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Улсад 22 жил ажилласан.

Эх сурвалж: parliament.mn