Халтар Лувсангийн

2020 оноос Зам тээврийн хөгжлийн сайд


Албан ёсны намтар
(2020 оны 7-р сарын 8)

Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд.