Хэрлэн Хишигжаргалын

2017 оны 2-р сараас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга


АМГТГ-ЫН ДАРГА ХИШИГЖАРГАЛЫН ХЭРЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр

1999-2001 онд МУИС-ийн ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.mrpam.gov.mn/article/5/