Хүрэлсүх Ухнаагийн

Улс төрч, 2000-2008, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд


Албан ёсны намтар
(2020 оны 7-р сарын 2)

1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” өргөмжлөлт, бэлтгэл хурандаа цолтой. Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон. 


Тодруулга (2020 оны 6-р сар)

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны намтар Википедиа цахим нэвтэрхий толийг эс тооцвол хаана ч тавигдаагүй байсан юм. Харин УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө МАН-ын nam.mn сайтад болон сурталчилгааны материалд нийтлэгдлээ. 

Тэрбээр 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй гэж танилцуулжээ. Энэ бол бараг үнэн, гэхдээ тодруулга шаардлагатай. Учир нь тухайн сургууль 1990 он хүртэл Цэргийн нэгдсэн дээд сургууль нэртэй байсан бөгөөд улс төр судлаач бус, цэргийн улс төрийн ажилтан бэлтгэдэг байсан.


Монгол Ардын Намын nam.mn сайтад тавигдсан нэр дэвшигчийн намтар

Танилцуулга:

Ухнаагийн Хүрэлсүх

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 3. Монгол Ардын Намд 1996 онд элссэн.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд

ХЭНТИЙ 18-Р ТОЙРОГ. 

БОЛОВСРОЛ
1975-1985 Нийслэлийн 2-р дунд сургууль
1985-1989 Батлан хамгаалахын их сургууль
1992-1994 Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт
1999-2002 Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль

Мэргэжил
Улс төр судлаач, Төрийн удирдлагын арга зүйч, Эрх зүйч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1990 Монгол Ардын армийн 152-р ангид улс төрийн орлогч
1991-1994 Монгол Ардын Намын Төв Хорооны улс төрийн ажилтан
1994-1996 Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны зөвлөх
1996-1997 Монгол Ардын Намын “Залуучууд хөгжлийн төв”-ийн ерөнхий захирал
1997-2002 Монголын Ардчилсан Социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
1999-2000 Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны нийгмийн бодлогын зөвлөх
2000-2008 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
2008-2012 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд
2016-2017 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд
2017- одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд

ГАВЪЯА ШАГНАЛ
Тусгаар тогтнолын одон
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Манлайлагч төрийн түшээ”


АЛБАН ЁСНЫ НАМТАР

Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, одоогийн Ерөнхий сайд. 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга

Эх сурвалж: nam.mn


 

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

 


Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, одоогийн Ерөнхий Сайд. 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга

Намтрын товчоо

Монгол Улсын Ерөнхий Сайд

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан 2017 оны 10 сарын 5
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Өмнөх Жаргалтулгын Эрдэнэбат

Монгол Улс Монгол Улс Улсын шадар сайд
Албан тушаал хашсан 2016 оны 7 сарын 22 – 2017 оны 10 сарын 4
Өмнөх Цэрэндашийн Оюунбаатар

Монгол Улс Монгол Улс Улсын шадар сайд
Албан тушаал хашсан 2014 оны 12 сарын 6 – 2015 оны 8 сарын 6
Өмнөх Дэндэвийн Тэрбишдагва
Дараах Цэрэндашийн Оюунбаатар

Монгол Улс Монгол Улс Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
Албан тушаал хашсан 2006–2008

Монгол Улс Монгол Улс Улсын онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
Албан тушаал хашсан 2004–2006

Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга
(2010 он хүртэл Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга)
Албан тушаал хашсан 2008–2012

Төрсөн 1968 оны 6 сарын 14 (51 настай)

Гэр бүлийн хүн Болорцэцэг
Хүүхэд 2 охин.